ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-НД 48 БАГ ӨРСӨЛДӨНӨ

2017-01-11  

"Олон улсын хөл бөмбөгийн холбоо”-yы удирдах зөвлөлийн гишүүд энэ сарын 10-ы өдөр Цюрих хотноо хуралдсан байна. Энэ хурлаар хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн тоог 32-аас 48 болгож нэмэгдүүлсэн юм.

Энэхүү санаачлагыг “Олон улсын хөлбөмбөг”-ын холбооны тэргүүн Жианни Инфантино дэвшүүлж хурлаар батлагдаж байна. Энэ шийдвэрийг 2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлүүлэн мөрдөх юм. 1998 оны Франц улсад зохиогдсон ДАШТ-ээс хойш шинэчлэгдээгүй байсан формат 2026 онд өөрчлөгдөхөөр боллоо. Энэ талаар мэдээллийг “Олон улсын хөлбөмбөг холбоо”-оос албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд олон нийтэд зарлах юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?