ХАРУМАФҮЖИ ХОЁР УНАЛАА

2017-01-11  

Японы Токио хотноо мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын Хацу баше өнгөрсөн Ням гарагт эхэлж эхний 3 өприйн барилдаанууд явагдаад байна. Тэмцээнийг ёкозуна Хакухо М.Даваажаргал, ёкозуна Какүрюү М.Ананд, озеки Кисеносато нар нэг ч унаагүй 3 даваатайгаар тэмцээнийг тэргүүлж байна. Харин ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж магашира цолтнууд болох Митакүэми, Шохозан нарт өвдөг шороодож тэмцээнийг амжилт тааруу эхлүүлээд байна. Баше эхлэхийн өмнө Д.Бямбадорж аваргын хөлний хуучин бэртэл сэдэрч, бэлтгэлээ хангалттай базааж чадаагүй юм. Хэрэв энэ хэвээр цааш үргэлжилбэл энэ башег Д.Бямбадорж аварга дундаас нь орхих магадлал өндөр байна.

Энэ сарын тэмцээнд Япончуудын гол найдвар озеки Кисеносато түрүүлсэн тохиолдолд екозуна цол хүртэх болзолтой зодоглож байна. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын башед Монголын 3 екозунаг дарааллаж давсан ч магашира цолтон Точиношинд унаж 12 даваатайгаар тэмцээнээ өндөрлүүлж байсан билээ.

Та бүхэнд дээд зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн амжилтыг танилцуулж байна. Ёкозуна Какүрюү М.Ананд 3-0

Ёкозуна Харумофүжи Д.Бямбадорж 1-2

Ёкозуна Хакухо М.Даваажаргал 3-0

Озеки Терүнофижи Н.Ган-Эрдэнэ 1-2

Секивакэ Тамаваши Мөн-Оргил 2-1

Араваши Д.Дөлгөөн 0-3

Чиёошима Г.Мөнхсайхан 2-1

Таканиова Баасандорж 3-0

Ичиножёо Ичинноров 2-1 амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?