-100 КГ-ЫН ЖИНД БАРИЛДСАН Н.ТҮВШИНБАЯРЫН БАРИЛДААНД ОНОО БАЙХГҮЙ БАЙСАН ГЭДГИЙГ БАТАЛЛАА

2017-01-11  

“РИО-2016” олимпийн наадамд хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр -100 кг-ын жинд өрсөлдөж хоёрдугаар тойрогтоо Кубийн бөх Дэлхийн аваргын мөнгөн медальт Хосе Арментерост юуко үнэлгээгээр хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.

Тухайн барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр хутгахад Арментерос дагуулж шидсэн. Манай тамирчны дал болон мөрөөрөө газардаагүй ч тухайн барилдааныг удирдаж байсан шүүгчид ялалтыг Кубын тамирчинд өгсөн байдаг. Тэгвэл олон улсын жудо бөхийн холбооны ээлжит зөвлөгөөнөөр тухайн нөхцөлд үнэлгээ өгөх боломжгүй байсан гэдгийг баталлаа.

Олимпийн наадамд оролцсон тамирчдаас 57 кг-ын жинд зодоглосон МУГТ Д.Сумьяа л мөнгөн медаль хүртсэн билээ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Намуунцэцэг:Одоо тэгээд ингээд ч яах билээ дээ.Нэгэнт болоод өнгөрсөн биз дээ. Эргэж яриад ч нэмэргүй биз 2017-01-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?