“РИО-2016” олимпийн наадамд хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр -100 кг-ын жинд өрсөлдөж хоёрдугаар тойрогтоо Кубийн бөх Дэлхийн аваргын мөнгөн медальт Хосе Арментерост юуко үнэлгээгээр хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.
Тухайн барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр хутгахад Арментерос дагуулж шидсэн. Манай тамирчны дал болон мөрөөрөө газардаагүй ч тухайн барилдааныг удирдаж байсан шүүгчид ялалтыг Кубын тамирчинд өгсөн байдаг. Тэгвэл олон улсын жудо бөхийн холбооны ээлжит зөвлөгөөнөөр тухайн нөхцөлд үнэлгээ өгөх боломжгүй байсан гэдгийг баталлаа.
Олимпийн наадамд оролцсон тамирчдаас 57 кг-ын жинд зодоглосон МУГТ Д.Сумьяа л мөнгөн медаль хүртсэн билээ.
О.ДАШНЯМ