Сагсан бөмбөгийн тамирчныхаа замналын турш Филаделфиа 76, Мемфис, Детройт пистонс, Дэнвер наггетс зэрэг багуудад тоглож зодог тайлсан NBA-ын Алдрын танхимын гишүүн Аллен Айверсон дахин талбайдаа гарахаар шийджээ. Тэрээр ирэх зургаадугаар сарын 24-өөс эхлэх “BIG3” буюу 3-ын эсрэг 3 мэргэжлийн лигт тоглогч болон дасгалжуулагчийн статустай оролцохоор болсон юм. Тус лигийг реппер Айс Куб зохиож байгаа бөгөөд NBA тоглож байсан шилдгүүд болох Чаунси Биллапс, Ришард Лиус, Кенион Мартин, Стефен Жексон, Жесон Уилламс нар оролцох юм. Айверсон нь NBA-ын аварга цолыг хүртэж чадаагүй ч улирлын шилдэг тоглогчоор хоёр удаа шалгарч, 2001 онд Филаделфиа 76 багтайгаа аваргын төлөө шалгарч Лакерс багтай тоглож байсан билээ.
О.ДАШНЯМ