ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

2016-02-12  

Томуу, томуу төст өвчний 70-80 хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дараах зөвлөмжүүдийг хүргэлээ. 

-Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, багш, ажилчдыг хичээл, сургуулиас долоо хоног хүртэл чөлөөлж, гэрт нь тусгаарлах, эмчилж, эдгээх

-Сургууль, цэцэрлэгийн анги танхимд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг 2-3 удаа хийж, анги танхимын дулааныг 18-20 хэмд тогтмол байлгах

-Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийн амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх

-Цэцэрлэгийн хүүхдийн ор хоорондын зайг нэг метрээс багагүй зайтай байхаар төлөвлөж, зохицуулалт хийх

-Ам, хамрын хөндийг байнга цэвэрлэн, хамраар зөв амьсгалах дасгал хийлгэж сургах

-Амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн зохион байгуулахгүй байх

-Өвчилсөн бол эмнэлгийн байгууллагад хандах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх хэрэгтэй. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?