ПАВИА ЗОДОГ ТАЙЛЛАА

2017-01-12  

Францын жудогийн шигшээ багийн шилдэг тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт Аутумне Павиа зодог тайлахаар болжээ. Өдгөө 27 настай тамирчин бүсгүй ирээдүйнхээ талаар “Ээж болж эмэгтэй хүнийхээ үүргийг биелүүлнэ” гэж мэдэгдсэн юм. Аутумне Павиа нь 57 кг-ын жингийн шилдэг тамирчин МУГТ Д.Сумьяагийн жингийн гол өрсөлдөгч нь байсан билээ.

Тэрээр Лондонгийн олимпийн наадмаас хүрэл, 2014 оны Челабинскийн ДАШТ, 2015 оы Астанагийн ДАШТ-аас тус бүр хүрэл хүрэл медаль хүртэж, 2013 болон 2016 онуудад Европ тивийн аваргаар шалгараад байсан. Сонирхуулахад түүний найз залуу нь Их Британийн шилдэг жудоч Эшли Маккензи юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?