САВНЫ ХИЙ ҮҮСЭХ ШАЛТГААН

2016-02-12  

Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсч болдог. 

Сав хийтэй байх үед дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд : 

1. Савнаас хий гарах : Явж алхахад хий гарах, босож суухад хий гарах, секс хийх үед хий гарах

2. Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдгүүд байдаг. Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг болох

3. Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг. Мөн гарч байгаа цус нь хийн бөмбөлөгтэй байх

4. Сарын тэмдэг ирэх хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог.

5.  Цагаан юм гарахдаа хийн бөмбөлөгтэй байх

6. Саваар үе үе хатгах гэх мэт шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ.

Савны хий үүсэх шалтгаан : 

Хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи авах, доороосоо даарах. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай, сав,  нуруугаа гаргасан өмд их өмсдөг. Үүнээс болж саваараа хүйтэн авах тохиолдол цөөнгүй. Мөн гадаа хүйтэн цементэн дээр суух нь сөрөг нөлөөтэй. Савны хийтэй эмэгтэйчүүд цестит амархан хүрээд байдаг талтай. Мөн чихэрлэг зүйл их идэх, хүйтэн зүйл их идэх, саваа доргиох, унаж бэртэх болон төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдагаас үүдэлтэйгээр савны хий үүсэх боломжтой байдаг.

Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Тухайлбал бөөр, зүрх гэх мэт. Тиймээс бүсгүйчүүд минь саваа эмчид үзүүлж эрүүл байлган, доороосоо даарч хөрөлгүй дулаан хувцаслаж байгаарай. Дулаан явбал 1000 лан гэдэг шүү дээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zocin: mongol argaar yaj emchileh be zuvlulguu ugch tus bol nuu 2016-02-25
zocin: mongol argaar yaj emchileh be zuvlulguu ugch tus bol nuu 2016-02-25
zocin: mongol argaar yaj emchileh be zuvlulguu ugch tus bol nuu 2016-02-25
zocin: mongol argaar yaj emchileh be zuvlulguu ugch tus bol nuu 2016-02-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?