ХӨНДИЙТ ЭРХТЭН ДУРАНДАХ БАГАЖИЙГ ХОТЫН УДИРДЛАГУУДАД ӨГӨХӨӨР БОЛЛОО

2017-01-13  

НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Халлим их сургуулийн “Ариун сэтгэлт” эмнэлгийн гадаад харилцааны дарга, гэмтэл согогийн мэс засалч Лий Сан Соог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй солонгосын талын зочдыг Улаанбаатар хотод тавтай морилохыг урилаа. Уулзалтын үеэр БНСУ-ын Халлим их сургуулиас судалгааг нь хийсэн өндөр даралтат хүчил төрөгчийн эмчилгээний аппаратыг танилцууллаа. Тус аппарат нь арьсны гадаргуу болон амьсгалын замаар хүчилтөрөгч нэвтрүүлэх зорилготой байна. Дэлхийн ихэнх улс орнуудад энэхүү эмчилгээний технологийг нэвтрүүлсэнийг мөн хэллээ.

Ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдол, нүүрстөрөгчийн хордлого их учраас энэхүү технологийг нэвтрүүлэхэд тохиромжтой болохыг онцоллоо. Угаарын хий, гаазанд хордсон болон идээт үрэвсэлтэй өвчтөнүүдээс гадна агаарын бохирдолтой бүсэд амьдарч байгаа энгийн иргэд ч хэрэглэх боломжтой байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд энэхүү технологийг нэвтрүүлэхийг дэмжиж байгаагаа эхнээсээ илэрхийлсэн гэдгийг НИТХ-ын даргад танилцууллаа. Үүнээс гадна хөндийт эрхтэн (ходоод, шулуун гэдэс, цагаан хоолой) дурандах дурангийн багажийг танилцуулж, 1 ширхэг багажийг Улаанбаатар хотод өгөхөө хэллээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй талархсанаа илэрхийлээд “Бид аль эмнэлэгт өгөх шаардлагатайг судалж байгаад шийднэ” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?