ГИМНАСТИКЧИД ОХУ-ААС 3 АЛТ, 1 МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-01-13  

ОХУ-ын “БЛАГОВЕЩЕНСК” хотод Спортын Гимнастикийн олон улсын тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд Монгол, Филиппин, ОХУ-ын Владивосток, Благовещенск, Чита, Якутск зэрэг 3 орны 14 багийн 100 гаруй тамирчид өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдөж байна.

Одоогоор манай тамирчид тус тэмцээнээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.

Yүнд:  эрэгтэй тамирчдаас
 
-Э.Эрдэнэболд (Спортын II зэргээр) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 60.900 оноогоор алтан медаль,

-Д.Энхтүвшин, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор алтан медаль,

-Б.Болдбаатар, (Спортын I зэргээр) 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор мөнгөн медаль,

-А.Энхтулга (Насанд хүрэгчдийн ангиллаар) 9 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 82.550 оноогоор алтан медаль тус тус хүртсэн байна.

Харин эмэгтэй төрлийн тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай тамирчдаас Насанд хүрэгчдийн ангиллаар Б.Мөнхсайхан, Г.Мөнхзол, Г.Мөнхзул, А.Болор-Эрдэнэ нар (Спортын дэд мастерын ангиллаар), Э.Мөнхнаран (Спортын I зэргээр) өрсөлдөж байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?