ГОВИЙН ХҮЧТЭНҮҮД ТҮРҮҮ БУЛААЛДЛАА

2017-01-14  

Монгол Улсад шинэ хууль батласны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-д болж өнгөрлөө.

Барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Ж.Амартүвшин нараар ахлуулсан 224 бөх барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Улсын харцага А.Цацабшир үзүүрлэсэн юм. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын харцага Н.Жаргалбаяр, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарсан.

Бөхийн барилдааны нэгийн даваанд улсын цолтнуудаас Улсын начин Б.Бадамсүрэн аймгийн начин Ж.Бямбадоньдод хөнтөрч суйлуулаад, Улсын начин Л.Батзориг аймгийн начин М.Амарсанаад мордуулаад тахим өгцгөөсөн юм.

Энэхүү барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэл одтой барилдаж хурц арслан Н.Золбоогоор 2, Улсын начин Ч.Ганзоригоор 3, Улсын арслан Н.Батсууриар 4, Улсын заан Б.Пүрэвсайханаар 5 давж дунд шөвөгт шалгараад түрүү бөх Э.Дашад унасан. Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулья.

Гурвын даваа

1. Н.Батсуурь у.а–Э.Ариунбуян а.х

2. Б.Пүрэвсайхан у.з–Т.Мөнх-Эрдэнэ а.н

3. Ш.Уламбаяр у.х –Н.Баттүвшин а.а

4. А.Цацабшир у.х–Б.Зоригтбаатар ц.н

5. Т.Баасанхүү у.х –Ц.Сандагдорж а.а

6. Ж.Амартүвшин у.х– Ц.Чимэддорж у.н

7. Н.Жаргалбаяр у.х–Г.Ганцоож а.а

8. Б.Бат-Өлзий у.х –Л.Батсайхан а.з

9. Э.Энхбат у.ө.и.н– Н.Ганзориг а.а

10.Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Ш.Тогтохбаяр у.н

11.Ду.Батбаяр у.н–Д.Тогтохжаргал а.а

12.Б.Насандэлгэр у.н –Б.Номиндалай а.х.а

13.П.Ганхүү у.н –Ч.Эрдэнэсайхан а.з

14.Л.Гантулга у.н–Ц.Цогт-Эрдэнэ а.а

15.Б.Заяамандах у.н–Д.Цэвэлсодном у.н

16.Б.Амарзаяа у.н–Ш.Отгонтөгс а.а

17.Ч.Батчулуун у.н –О.Гантулга а.х.а

18.Л.Лха-очир у.н–Ж.Наранбаатар а.а

19.Ш.Шинэбаяр у.н –Ө.Сүхбат а.х.а

20.Ч.Ганзориг у.н –Б.Түмэндэмбэрэл а.з

21.Бо.Батжаргал у.н –Б.Серик а.а

22.Э.Даш у.н–Х.Батбаяр а.а

23.Б.Ганхуяг у.н–А.Хосбаяр а.а

24.Д.Анар а.а–Т.Ядамсүрэн а.а

25.Д.Амарсайхан у.н –Б.Тайван а.а

26.Б.Чимэдвандан у.н –О.Хангай а.а

27.Ш.Мөнгөнбаатар а.х.а–Б.Хаш-Эрдэнэ а.а

28.Б.Эрдэнэхүү а.х.а–Д.Тамир а.а

Дөрвийн даваа

1. Н.Батсуурь у.а –Б.Түмэндэмбэрэл а.з

2. Б.Пүрэвсайхан у.з–Л.Батсайхан а.з

3. А.Цацабшир у.х–Ц.Сандагдорж а.а

4. Ж.Амартүвшин у.х– Н.Баттүвшин а.а

5. Н.Жаргалбаяр у.х–Б.Тайван а.а

6. Э.Энхбат у.ө.и.н – О.Хангай а.а

7. Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Б.Серик а.а

8. Ду.Батбаяр у.н –О.Гантулга а.х.а

9. П.Ганхүү у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

10.Л.Гантулга у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а

11.Б.Заяамандах у.н–Б.Номиндалай а.х.а

12.Б.Амарзаяа у.н –Д.Анар у.н

13.Л.Лха-Очир у.н–Б.Ганхуяг у.н

14.Ш.Шинэбаяр у.н –Э.Даш у.н

Тавын даваа

1. Б.Пүрэвсайхан у.з –Б.Түмэндэмбэрэл а.з

2. А.Цацабшир у.х–Ж.Амартүвшин у.х

3. Н.Жаргалбаяр у.х–О.Гантулга а.х.а

4. Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Б.Заяамандах у.н

5. Л.Лха-Очир у.н– Б.Эрдэнэхүү а.х.а

6. Э.Даш у.н– Д.Анар у.н

7. Ш.Мөнгөнбаатар а.х.а–О.Хангай а.а

Зургаагийн даваа

1. А.Цацабшир у.х–гоц мөргөв

2. Н.Жаргалбаяр у.х–Б.Эрдэнэхүү а.х.а

3. Л.Цэрэнтогтох у.ө.и.н–Ш.Мөнгөнбаатар а.х.а

4. Э.Даш у.н– Б.Түмэндэмбэрэл а.з

Долоогийн даваа

1. А.Цацабшир у.х–Л.Цэрэнтогтох у.ө.и.н

2. Н.Жаргалбаяр у.х –Э.Даш у.н

Наймын даваа

1. А.Цацабшир у.х –Э.Даш у.н /үзүүрлэсэн/ /түрүүлсэн/

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?