ДБНХ-НЫ ТЕХНИКИЙН КОМИССИЙН ХУРАЛДААН БОЛЖЭЭ

2017-01-14  

UWW, ДБНХ-ны өнгөрсөн оны арван хоёрдугаар сард шинээр эмхлэн байгуулагдсан Техникийн комиссийн анхдугаар хуралдаан Серб улсын Белград хотод болжээ.

ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лалович хуралдааныг нээж үг хэлэхдээ “2013 онд эхлүүлсэн спортын бөхийн спортын шинэчлэлийг үргэлжлүүлэх хөдөлгүүр нь Техникийн комисс байх ёстой” гэж тус комиссийн үйл ажиллагааны гол зорилгыг тодорхойлсон байна.

Техникийн комиссийн анхдугаар хуралдаанаар спортын бөхийн тэмцээнүүдийн тогтолцоог боловсронгуй болгох, барилдааны дүрмийг болон жингүүдийг өөрчлөх талаар тодорхой саналуудыг хэлэлцэн боловсруулж ДБНХ-ны Товчооны хуралдаанд шийдвэрлүүлэхээр танилцуулах болсон байна. Техникийн комиссийн даргаар Оросын спортын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили, нарийн бичгийн даргаар Милорад Докмарац (Серб), гишүүдээр Рич Бендер (АНУ), Даниэль Игали (Канад), Сергей Демяшкевич (Беларусь), Жан И (БНХАУ), Пертти Вехвилайнен (Финлянд), Антонио Кардулло (Итали) нар ажилладаг байна.

 

 

Эх сурвалж  : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?