ЭРДЭНЭТ ИКОН ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА

2017-01-14  

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж “21 аймгийн үндэсний лиг”-тэмцээний тойргийн тоглолтууд өндөрлөж Play Off-ийн шат өнөөдөр эхэллээ.

Эхний тоглолтыг улирлын турш нэг ч хожигдоогүй Орхон аймгийн Эрдэнэт Икон баг Өвөрхөнгай аймгийн Өвөрхангай Хас хэлхээ багийг талбайдаа хүлээн авч 104:99-ээр буулгаж авлаа.

Тус тоглолтонд Эрдэнэт Икон багийн ахлагч Оргилболд шилдэг тоглолт үзүүлж алсын зайнаас 8 удаа довтолж 5-ыг амжилттай болгож багынхаа хожилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Мөн энэ тоглолтонд АНУ легонер Фунчэс, Д.Чадраабал нар сайн тоглолтыг үзүүлж Эрдэнэт хотын сагс сонирхогчдыг баярлуулсан.

Өвөрхангай Хас хэлхээ багийн лидер төвийн тоглогч Цэрэнбаатарын хувийн алдаа 6 болж шийдвэрлэх үед тоглолтоос хасагдсан нь хожигдлын гол шалтгаануудын нэг байсан юм. Мөн багийн гол тоглогчдын нэг Билгүүн энэ удаагийн тоглолтыг өнжсөн нь том гарз болсон. Хоёр багийн дараагийн тоглолт маргааш Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын спортын ордонд 15.00 цагаас явагдах юм. Хоёр багийн тоглолтын цувралд түрүүлж 3 хожсон нь цааш шалгарна.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?