Английн примьер лигийн 21 дүгээр тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болно. Энэ тойргийн тоглолтуудаас хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж буй нь Манчестер Юнайтед болон Ливэрпүүл клубуудын тоглолт юм.
Английн аварга шалгаруулах тэмцээн примьер лиг нэртэй зохиогдож эхэлснээс хойш хоёр нийт 50 удаа тоглож Манчестер Юнайтед 27 удаа, Ливерпүүл 13 удаа хожиж, 10 тоглолт тэнцээгээр өндөрлөж байсан Ливэрпүүл клуб одоогийн байдлаар 44 оноотой хүснэгтийн дэд байрт жагсаж байгаа бол Манчестер Юнайтед 39 оноотойгоор 6 дугаарт жагсаж байгаа юм. Багуудын тоглолт Ням гарагийн 00.00 цагт Манчестер Юнайтед клубийн “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Тойргийн хүрээнд явагдах бусад тоглолтуудын хувиарыг та бүхэнд хүргэж байна.
О.ДАШНЯМ