БОКСИЙН УАШТ-НИЙ ШИГШЭЭ ТУЛААНУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2017-01-15  

Монгол улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэмцээний алтан медалийн төлөөх тулаанууд өчигдөр “Спортын төв ордон”-ны “А” зааланд явагдлаа.

Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Гантулгын Ган-Эрдэнэ “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энхмандахыг шигшээ тулаанд ялснаар УАШТ-нд зургаа дах удаагаа түрүүллээ.

Энэ жинд хүрэл медалийг “Эрдэнэт бокс” клубийн Х.Азбаяр, “КО СЭ” клубийн Ц.Жамьянбат нар хүртсэн юм. Эрэгтэйчүүдийн 56кг-нд шинэ аварга төрж Б.Мишээлт алтан медалийн эзэн болсон. Тэрбээр шигшээ тулаанд ОУХМ Х.Энх-Амарыг 5:0 ялж улсын аваргад анх удаа түрүүлсэн.

Х.Энх-Амар 52кг–нд тулалддаг бөгөөд энэ удаагийн УАШТ–нд жин өгсөж тулалдсан юм. Хүрэл медалыг “Барселоно” клубийн Б.Төмөрхуяг, “Ширэн бээлий” клубийн Б.Төгөлдөр нар хүртлээ. 56кг-нд сүүлийн хоёр гурван жил хоорондоо хүчтэй өрсөлдөгчид байсан Э.Цэндбаатар жин өгссөн бол Э.Идэрхүү улсын аваргыг өнжсөн юм.

64кг-ын жинд Армийн Дэлхийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг “Ширэн бээлий” клубийн тамирчин Г.Баярхүүг ялж түрүүлснэээр УАШТ-нд тав дах удаагаа түрүүлсэн юм.

64кг-ийн хүрэл медалийг Баянхонгор аймгийн тамирчин М.Батбаяр, Улаан Ирвэс коубийн тамирчин Л.Эрдэнэбаяр нар хүртсэн.

Эмэгтэйчүүдийн 60кг-нд “Талын бүргэд” клубийн боксчин У.Шинэцэцэг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг “Эхлэл” клубийн А.Уянга хүртсэн. Хүрэл медалийг Баянхонгорын Р.Отгонбаяр, “Алтан бээлий” клубийн Г.Золжаргал нар хүртсэн юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?