БОКСИЙН УАШТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-01-16  

МУГТ В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 37 дах удаагийн тэмцээн “Спортын төв ордон”-ы “А” зааланд амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. Тэмцээний жин тус бүрийн аваргуудыг танилцуулж байна.

52кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин М.Гандулам түрүүлж Баян-Өлгий аймгийн боксчин А.Нурлан мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медалийг “Хөх чоно” клубийн Ц.Батнасан , Баянхонгор аймгийн Т.Энхтөр нар авсан.

60кг-ын жинд “Сүлд” спорт хорооны залуу тамирчин Э.Цэндбаатар түрүүлж гавьяат тамирчин Д.Отгондалай мөнгөн медаль авсан. Шигшээ тулаан өрсөлдөөнтэй болж 3:2-оор залуу мастер ялалт байгуулсан. Хүрэл медалийг О.Батхүү, “Хангарьд” спорт хорооны Ц.Пүрэвсүрэн нар гардсан.

69кг-д “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Түвшинбат алтан медаль хүртсэн бол Мөнгөн медалийг “Сүлд” спорт хорооны тамирчин О.Батзориг хүртсэн. Хүрэл медалийн эзнээр Баянгол дүүргийн Б.Батзориг , “Хангарьд” спорт хорооны Б.Сүххуяг нар тодорлоо. Б.Түвшинбат мастер УАШТ-нд 10 дах удаагаа түрүүлж байгаа нь энэ юм.

75кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин спортын мастер Ж.Отгонжаргал түрүүлж “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаяр удаалсан. Хүрэл медалийг Баян-Өлгийн Л.Жоламан, “Ирвэс” клубийн М.Энхбаяр нар хүртлээ.

81кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Шинэбаяр аварга болж, мөнгөн медалийг “Хөх чоно” клубийн тамирчин Б.Содгэрэл хүртлээ. Хүрэл медалийн эзнээр “Хилчин” спорт хорооны А.Бат-Очир, Г.Мандахтөр нар тодорлоо.

91кг-д “Боди макс” клубийн тамирчин С.Эрдэнэбаяр түрүүлсэн бол мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Ганбаяр хүртлээ. Хүрэл медалийг “Монгол мастер” клубийн Д.Отгонбаяр, “Хаялга” клубийн Л.Зоригтбаатар нар авсан юм.

+91кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Чулуунтөмөр “Алдар” спорт хорооны тамирчин Т.Ерболат удаалсан. Энэ жингийн хүрэл медалийг Д.Идэрбат , “Сүлд” спорт хорооны Б.Агарзандан нар тус тус хүртлээ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?