ХЭНТИЙН Г.БАДРАХ АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2017-01-16  

Монголын Үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн оны анхны барилдаан Ням гарагт “Монгол бөхийн өргөө”-д боллоо.

Барилдаанд Сумын заан Н.Ширчинхүү, Б.Цэрэндагва, Т.Хайдавдорж, Б.Улаалзгана нараар ахлуулсан 416 хүчтэн зодоглосноос Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат сумын заан Ганцогтын Бадрах түрүүлж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат сумын заан Хөхөөгийн Дарамзагд үзүүрлэлээ.

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат сумын заан Батдоржийн Сосорбарам, Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Цогоогийн Алтан сүх нар үлдсэн юм. Барилдааны зүүн, барууны манлай Увс аймгийн Ховд сумын заан Н.Ширчинхүү, Б.Цэрэндагва нар 5 болон 7–ын даваанд сумын заан Ц.Алтансүхэд тахим өгсөн юм.

Сонирхуулахад тус барилдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Дархан аварга А.Сүхбатын хүү сумын заан С.Хангай ирж зодоглосон нь олны анхаарлыг татаж байсан юм. Тэрээр 5-ын даваанд Ховд аймгийн сумын заан Б.Сосорбарамд гар ачуулж өвдөг шороодсон.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
xangaigiin tursun etseg n xishigdorj zaan:xangai 2017-01-16
зочин:Хангай 4дээр Баянхонгорын сайн заанаар давж харагдсан 2017-01-16
Jj:Совдыг хэн сайн гэх юм 2017-01-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?