Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 25 дах УАШТ өнөөдөр “Спортын төв ордон”-д өнөөдөр нээлтээ хийлээ. Тэмцээний эхний өдөр 7 жингийн барилдаанууд үргэлжилж байгаа юм.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд залуучуудн Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Азийн тоглолтын аварга Д.Төмөрхүлэг эхний барилдаанаа хийж “Женко” клубийн тамирчин Б.Мөнхбаярт ваззари үнэлгээгээр хожигдож тэмцээнээ дуусгалаа.
Мөн энэ жил жин өгсөж барилдаж зодоглосон Дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар азийн аварга Д.Алтансүхэд хожигдож ажлаа дуусгасан байна. Одоогийн байдлаар тэмцээний гуравдугаар тойргийн барилдаанууд үргэлжилж байна. Энэ удаагийн насан хүрэгчдийн УАШТ-ийг олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын Владимр Хэнедка, ОХУ-н Владимир Востриков нар дэнсэлж байгаа юм.
66 кг-ын шилдэг наймд
Б. Мөнхчулуун /Хангарьд/
Д. Алтансүх /Хангарьд/
М. Ганболд /Женко/
Б.Эрхэмбаяр /Увс нуур/
Б.Дарханбаатар /Хилчин/
Г.Болор-Очир /Борнуур/
Г. Хэрлэн /Сүлд /
Ё. Басхүү /Женко/ нарын тамирчид шалгараад байна.
О.ДАШНЯМ