Тэр япончуудын итгэл найдварыг өвөрлөн, башёг 8 даваатайгаар итгэл төгөлдөр хошуучилж байна. 8 дахь өдрийн барилдаанд их аварга Хакуко өвдөг шороодсоноор түрүүлэх боломж Кисеносатод нээгдлээ.
Мэдээж Хакухо аваргыг унагаж өгсөн Дөлгөөнд Кисеносато төдийгүй, япончууд талархалтай хандаж байна. Өмнөх сарын барилдаанд озеки Кисеносато Монголын гурван их аваргыг дараалан ялсан боловч түрүүлж чадаагүй. Тэр бага цолтой бөхчүүдэд унасан байсан учраас түүний даваа гүйцээгүй. Харин энэ удаа Кисеносато жижиг цолтой бөхчүүдийг бүгдийг нь илүүрхэн давсан. Тэр том цолтой бөхчүүдтэй хэдийнээс сайн барилддаг. Тиймээс энэ удаагийн башёд түүний түрүүлэх боломж бусдаас дээгүүр байна гэж бөх судлаачид нэг дуугаар өгүүлж байна.
О.ДАШНЯМ