ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-01-16  

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд ОБЕГ, ГСХ-ийн албан хаагчдын дунд Богд уулын ноён оргил Цэцээ гүнд гарах спорт аялал зохион байгууллаа.

Улаанбаатар хот-Төв аймаг-Манзуширын хийд-Цэцээ гүн гэсэн маршрутаар зохион байгуулагдсан тус аялалд оролцсон албан хаагчдаас Цэцээ гүний оргилд хамгийн түрүүнд гарсан эрэгтэй нэг, эмэгтэй нэг албан хаагчийг шагнах байсан юм.

Энэ тэмцээнд эрэгтэйчүүдээс  Гамшиг судлалын хүрээлэнгийн радиологич-судлаач, ахлах дэслэгч Ц.Бямбацогт, эмэгтэйчүүдээс ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Саранцэцэг тэргүүлж, шагналын эзэд боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?