ЖУДОГИЙН УАШТ ЭХЭЛЛЭЭ

2017-01-17  
ЖУДОГИЙН УАШТ-ний эхний өдөр

Бөхийн жудо барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 20, багийн 5 дах удаагийн тэмцээн Спортын төв ордны “А” зааланд нээлтээ хийсэн. Энэ удаагийн тэмцээн олон улсын жудо бөхийн холбооноос баталсан шинэ дүрмээр зохиогдож буйгаараа онцлог болж байна. Тэмцээний эхний өдөр 7 жингийн барилдаан явагдаж аваргуудаа тодрууллаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д “Сүлд” спорт хорооны залуу тамирчид өнгөлж Ж.Амарболд түрүүлж, Б.Мягмардорж мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медалийн эзнээр дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Д.Амартүвшин, өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Б.Амартүвшин нар тодорсон. Энэ жингийн шилдгүүд болох Г.Болдбаатар, Г.Хэрлэн нар жин өгсөж 66 кг-д зодоглосон. Жудо сонирхогчид МУГТ Д.Амартүвшинг түрүү бөхөө нэрлэж байсан ч гуравдугаар тойрогт залуу тамирчин Ж.Амарболдод 3 ваззари үнэлгээ алдаж хожигдсон.

66 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Хэрлэн алтан медаль хүртсэн бол “Увс нуур” дэвжээний Б.Эрхэмбаяр мөнгөн медль хүртсэн. Хүрэл медалийг “Хангарьд” клубийн тамирчин өнгөрсөн оны Азийн аварга Д.Алтансүх, “Женко” клубийн М.Ганболд нар авсан. Жингийн лидер Дэлхийн шилдэг тамирчин Д.Төмөрхүлэг нэгдүгээр тойрогт “Женко” клубийн Б.Мөнхбаярт хожигдож хоосон хоцорсон.

73 кг-д ОУХМ Г.Одбаяр алтан медаль хүртэж “Увс нуур” дэвжээний С.Баяртүвшин удаалсан. Хүрэл медалийг “Сүлд” спорт хорооны Ц.Цогтбаатар, “Хилчин” спорт хорооны Н.Хадбаатар хүртсэн юм. Энэ жинд өнгөрсөн оны улсын аварга Б.Батгэрэл зодоглосон ч хүрэл медалийн төлөө Н.Хадбаатарт хожигдсон.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д МУГТ М.Уранцэцэг торолгүй түрүүлж өнгөрсөн оны улсын аварга Э.Базаррагчаа мөнгөн медаль зүүж, “Хилчин”-ий Э.Уртнасан, “Аврагч”-ын Ж.Чанцалдулам нар хүрэл медалийн эзэд болсон.

52 кг-д Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Б.Бат-Эрдэнэ түрүүлж залуу тамирчин Б.Хорлоодой мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медалийн эздээр П.Сосорбарам, М.Буянхишиг нар тодорсон юм. Энэ жингийн шилдэг ОУХМ А.Цолмон жин өгсөж 57 кг-д хүч үзсэн юм.

57 кг-д Олимпийн наадмын мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Д.Сумьяа бүх өрсөлдөгчдөө цэвэр ялж улсын аваргадаа түрүүлсэн. Мөнгөн медалийг ОУХМ А.Цолмон хүрэл медалийг “Тэмүүжин” спорт клубийн Г.Отгонцэцэг, “Монголын жудо академи”-ийн Т.Мөнгөнтуяа нар хүртсэн.

63 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Ганхайч УАШТ-д хоёрдох жилдээ дарааллан түрүүллээ. Мөнгөн медалийг ОУХМ Б.Мөнгөнчимэг, хүрэл медалийг М.Даваасүрэн, Н.Баасанжаргал нар хүртсэн. Энэ удаагийн УАШТ-ыг жингийн шилдэг МУГТ Ц.Мөнхзаяа өнжсөн юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?