"ХААН ДААТГАЛ" БАГИЙН ХОЖЛЫН ХӨЗӨР НЬ ЗАЛУУ ТАМИРЧИН Ж.МӨНХЗОРИГ

2016-02-13  

Хаан даатгал 5:2 Бласт. Монлаа: 5:3 Төмөрт Өргөө. Ийм дүнтэй эхний тоглолт өндөрлөлөө. Ням гарагт дахин өөр хоорондоо тоглоно. Хэрвээ "Хаан даатгал","Монлаа" багууд хожих юм бол шууд финалд шалгарна. Хожигдох юм бол хайнаа хагалах нэмэлт тоглолт хийнэ. Тиймээс Бласт, Төмөрт Өргөө багууд хожихын төлөө бүх хүчээ дайчлах нь тодорхой. Одоогоор улсын аварга Лхагвасүрэнгийн ахалсан Монлаа багийг ням гарагт Төмөрт Өргөө багийг хожиж шигшээд шалгарна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Харин Хаан даатгал, Бластийн хооронд нэмэлт тоглолт гарах магадлал өндөр гэж мэргэжилтэн Баянмөнх үзэж байна. Түүний үзэж байгаагаар залуу тамирчин Ж. Мөнхзориг бол "Хаан даатгал" багийн хожлын хөзөр ажээ. Тэр гайхалтай тоглож Бласт багийн ахлагч, улсын аварга Билигтийг 3:1 харьцаагаар буулгаж, багаа ялалтад хүргэсэн. Хэрвээ ням гарагт дахин ийм гайхалтай тоглолт үзүүлбэл, түүний баг финалд үлдэх бүрэн боломжтой. Тэмцээн ням гарагийн 09.00 цагаас Бласт- Хаан даатгал, Төмөрт Өргөө-Монлаа багуудын хариу тоглолтоор үргэлжилнэ. Тэмцээн улам бүр өрсөлдөөнтэй болж байна. 

Гайхалтай тоглолт үзүүлж буй "Хаан даатгал" багийн тамирчин Ж.Мөнхзориг. Багаа ялалтанд хүргэсэн "Монлаа" багийн тамирчин Б.Должинзуу, Эгшиглэн, Мөнхтуяа нар.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?