ЖУДОГИЙН УАШТ-Д БАГИЙН ДҮНГЭЭР “СҮЛД” СПОРТ ХОРОО ТЭРГҮҮЛЭВ

2017-01-18  

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2 дах өдрөө “Спортын төв ордон”-ы “А” зааланд явагдлаа. Энэ удаагийн тэмцээнд хот хөдөөгийн 76 байгууллагын 360 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм. Өнөөдрийн барилдаанд 90 кг-ын шилдэг тамирчин ОУХМ Л.Отгонбаатар энэ удаагийн УАШТ-ийг өнжсөнийг эс тооцвол шилгүүд бүгд зодоглосон юм.

Та бүхэнд жин тус бүрийн аваргуудыг танилцуулья. Эрэгтэйчүүдийн 81 кг

1.О. Ууганбаатар “Сүлд” спорт хороо

2. Н. Дагвасүрэн “Хангарьд” спорт клуб

3. Б. Гаажадамба “Женко” клуб

3. Н. Дагвадорж “Хилчин” спорт хороо

2016 оны улсын аваргаар мөн энэ хоёр тамирчин аваргын төлөө барилдаж О.Ууганбаатар хожиж олимийн наадамд зодоглох эрхээ баталгаажуулж байсан юм. Энэ тэрээр УАШТ-д тав дах удаагаа түрүүлж байна.

90кг

1. Г. Алтанбагана “Алдар” спорт хороо

2. Б. Бат-Эрдэнэ “Хилчин” спорт хороо

3. О. Хангал Монголын Жүдо Академи

3. Э. Мөнхжаргал “Сүлд” спорт хороо

Энэ жинд түрүүлсэн залуу мастер Г.Алтанбагана тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарсан. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж дуулиан тарьж байсан залуу тамирчин О.Цэцэнцэнгэл энэ удаа нэгдүгээр тойрогтоо хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.

100кг

1.Б. Жанчивдорж “Хүч” спорт хороо

2. Х. Цогтгэрэл “Алдар” спорт хороо

3. Б. Серик “Сүлд” спорт хороо

3. Г. Түвшинжаргал “Хилчин” спорт хороо

Жудо сонирхогчид Х.Цогтгэрэлийг түрүүлнэ гэж таамаглаж байсан ч хашир туршлагатай мастер Б.Жанчивдоржид ваззари үнэлгээгээр хожигдсон юм. Б.Жанчивдорж нь жудо бөхөөс завсарлаад байсан бөгөөд иргэн ирэлтээ хүчтэй хийж УАШТ-ээ түрүүлж байна.

+100кг

1. Н. Түвшинбаяр “Женко” клуб

2. Б. Сугаржаргал “Женко” клуб

3. Ө. Дүүрэнбаяр “Алдар” спорт хороо

3. Б. Бат-Орших “Хилчин” спорт хороо

Найдлага алддаггүй Найдангийн Түвшинбаяр аварга энэ удаа дээд жиндээ орж торолгүй түрүүллээ. Энэ жинд үндэсний бөхөөр амжилттай барилдаж буй Улсын харцага Н.Жаргалбаяр өрсөлдсөн ч хараахан медаль хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн 70кг

1. Б. Хулан “Женко” клуб

2. Б. “Хилчин” спорт хороо

3. М. Баяртуул “Боржин төв” дэвжээ

3. А. Бадамгарав Монголын Жүдо Академи

Энэ жингийн гол тамирчин Азийн аварга Ц.Наранжаргал дээд жиндээ өрсөлдөж залуу тамирчдадаа боломж олгосон юм. Энэ боломжийг УАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн залуу тамирчин Б.Хулан алдалгүй ашиглаж анх удаа түрүүллээ.

-78кг

1. Ц. Наранжаргал, “Женко” клуб

2. Б. Мягмарцэнд “Женко” клуб

3. Г. Сарангоо “Хилчин” спорт хороо

3. Э. Отгонтунгалаг “Женко” клуб

Энэ жинд “Женко” клубийн тамирчид манлайлж 3 нь медалийн тавцанд зогссон юм.

+78кг

1. Б. Мөнхтуяа “Хилчин” спорт хороо

2. О. Жавзмаа “Хилчин” спорт хороо

3. Э. Гандиймаа “Хилчин” спорт хороо

3. Ш. Сэржмядаг Төрөлжсөн Сургалттай Биеийн Тамир Спортын Дунд Сургууль

Тэмцээний шилдэг тамирчин ОУХМ Г.Алтанбагана, МУГТ Д.Сумьяа нар

Тэмцээнийг багийн дүнгээр Цэдэн-Ишийн Шийрэв дасгалжуулагчтай "Сүлд" спорт хорооны баг тамирчид манлайлсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
:Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344415 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-18
зочин:Дашнямаа, чиний бэлтгэж буй бөхийн төрлийн спортын мэдээллийг байнга уншиж байгаа, шинэ соргог мэдээлэл уншигчиддаа тогтмол түгээж байгаад талархал илэрхийлье. Амжилт 2017-01-18
kk:Sugarjargaj er ni meh hiij onoo avdag yum uu kk,buhiin buhii l turuld daldaganaj yavah yum muu gahai 2017-01-18
ИРГЭН:БАЯР ХҮРГЬЕ 2017-01-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?