ГЕРМАН МЭРГЭЖИЛТЭН МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭГ УДИРДАНА

2017-01-18  

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Герман улсын мэргэжилтэн Ханс Михаэль Вайс ажиллахаар боллоо. Ханс Михаэль Вайсс нь Англи, Япон хэлтэй, Европын Хөлбөмбөгийн холбооны дээд зэрэглэлтэй (UEFA Pro ) дасгалжуулагч юм. 

Тэрбээр өмнө нь Филиппин улсын үндэсни0й шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бүринди улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Японы “J league”, Румын улсын 1-р лигийн багын ахлах дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Дасгалжуулагчийн замналдаа гаргасан хамгийн том амжилт нь 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Флиппин улсын шигшээ багийг дасгалжуулан 2013 онд 127-т аваачсан явдал юм. Тэрээр тоглогч байхдаа хаалгач байсан бөгөөд 2001 оноос дасгалжуулагчийн карьер нь эхэлсэн. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар “Эрчим” клубийн дасгалжуулагч З.Баттулга ажиллаж байсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?