КАКҮРҮЮ М.АНАНД БАШЕГ ДУНДААС НЬ ОРХИЛОО

2017-01-19  

Японы Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын барилдааныг ёкозуна Какүрюү М.Ананд хүзүү болон мөрөндөө авсан бэртлийн улмаас дундаас нь орхилоо. Тэрээр тэмцээнийг 11 өдрийн дараах байдлаар 5 даваа зургаан унаатайгаар үргэлжлүүлж байсан юм. Өнөөдөр Какүрюү М.Анандтай барилдах байсан озеки Котошогикү сул даваа авсан байна.

Мөн энэ сарын башег ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж бэртлийн улмаас орхиод байсан билээ. 11 дэх өдрийн байдлаар башег озеки Кисэносата 10 даваа нэг унаатайгаар тэмцээнийг ганцаараа тэргүүлж байгаа бол ёкозуна Хакухо М.Даваажаргал, Таканова А.Баасандорж, Сойкокура нарын бөхчүүд 9 даваа хоёр унаатайгаар удаалж байна. Озеки Кисеносато энэ сарын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд ёкозуна цолд хүрэх болзолтой барилдаж байгаа юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сэргэлэн:Хайран бөх маань яагаад гэмтэл авчихваа 2017-01-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?