БӨМБӨГТЭЙ ХОККЕЙЧИД ШВЕДИЙГ ЗОРИЛОО

2017-01-20  

Энэ сарын 23-нд Швед улсад бөмбөгтэй хоккей буюу бендийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд оролцохоор Монголын шигшээ баг Швед улсыг өнөөдөр зорилоо.

Манай бендичид ДАШТ-ний “Б” дивизоны “А” хэсэгт тоглох бөгөөд хэсэгтээ Япон, Унгар, Украйн гэсэн улстай сугалаагаар оноолт таарсан юм. “Б” хэсэг Канад, Голланд, Чех, хятад, Эстони, Сомали гэсэн 6 багтай бөгөөд хэсгээс 4 баг нь цааш шалгарах юм. Монголын шигшээ баг нэгдүгээр сарын 24-нд Украйнтай, 25-нд Японтой тоглох хуваарьтай байна.

Монголын баг хэсгээс нэгдүгээр байраар гарвал “Б” хэсгийн 4 өөр гарсан багтай, хоёрдугаар байраар шалгарвал 3-аар гарсан багтай учраа таарах юм. Улмаар энэ тоглолтуудаа амжилттай хийж хожил авбал цаашаа хагас шигшээд өрсөлдөнө. Хэрэв түрүүлж чадвал ирэх жил “А” дивизонд өгс ч тоглох боломжтой болно.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?