Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БААСАН ГАРАГ БҮРИЙГ ГЭР БҮЛИЙН ӨДӨР БОЛГОЁ

2017-01-20  

Сонирхолтой тоо баримт. Бидний нэрлэснээр “Архигүй өдөр” буюу энэ сарын 17-19-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн тоо огцом буурчээ.

2016 оны нэгдүгээр сарын 17, 18, 19 буюу “Архитай өдөр”-ийг энэ сарын 17-ны оройн 18:00 цагаас 19-ний 00:00 цаг хүртэлх хугацаатай харьцуулж үзье.

Цагдаагийн байгууллагад ирсэн нийт дуудлага мэдээлэл 39,7 хувиар, гэмт хэргийн дуудлага 74.8 хувь, зөрчлийн дуудлага 53,5 хувь, согтуугийн дуудлага 72,3 хувь, хоногт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тоо 61,4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хоногт 1100 орчим ирдэг зөрчлийн дуудлага 463 болж, 400 гаруйгаар тоологддог согтуугийн дуудлага 95 болж, 100 гаруй ирдэг гэмт хэргийн дуудлага 24 болж буурчээ. Үүний дэлгэрэнгүйг дараах графикаас харж болно. Мөн “архинаас болсон” оноштойгоор эмнэлэгт ирэгсдийн тоо, түргэн тусламжийн дуудлага ч буурсан байна.

Согтуурсан хэн нэгнээс айж, ичиж суудаг хэдэн өрх амар тайван хоносныг энэ баримтаас харж болох. “Архигүй өдөр” шийдвэр хэн нэгнийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс, архидан согтуурсны улмаас хэрэгтэн эсвэл хохирогч болохоос, согтуугаар жолоо барьж бусдыг болоод өөрийгөө хохироохоос, магадгүй “хордохоос” ингэж хамгаалж.

Ихэвчлэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг дээрэмдэх гэмт хэрэг 62,5 хувь, булаах 50 хувь, танхайрах 60 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих 40 хувиар буурчээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 73.2 хувиар буурсан байна.

Архи зарахыг хориглосон орой олон нийтийн цахим хуудсаар нэлээн хүчтэй өрнөсөн эсэргүүцэл, энэ тухай яриа гурав хоноход мартагдан, “архигүй өдөр олон байгаасай” гэж үзэл бодлоо илэрхийлэх нь ч байна. Өнөөдөр шөнийн 00:00 цагийг хүлээсэн нь ч байгаа л байх. Энэ шөнө архины хорио тавигдаж, гурван өдөр “цангасан” хүмүүсийг цагдаа, эмнэлгийнхэн дийлэхгүй болох вий дээ.

Харин “Архигүй өдөр”-үүдээс нэгэн шинэ санаа олов. Олны нэрлэдгээр “баасан ахын төрсөн өдөр” буюу залуус голдуу нийлэн шоуддаг долоо хоног бүрийн баасан гаргийг Гэр бүлийн өдөр болгож, архи, согтууруулах ундаанаас татгалзан гэр бүлээрээ өнгөрүүлдэг болгох зэргээр бодлогын чанартай үйл ажиллагааг эхлүүлвэл ямар вэ. Ийм байдлаар архинаас татгалзаж, амьдралын зөв хэвшлийг бий болгоцгооё.

 

 

Эх сурвалж : openmongolia.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?