МӨСӨНД АВИРАЛТЫН УАШТ ЭХЭЛЛЭЭ

2017-01-21  

Монгол Улсын мөсөн хананд авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд олон улсын хүүхдийн найрамдал зусланд болж байна. Тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг уулын клубууд, биеийн тамирын их, дээд сургуулиудын 80 орчим тамирчид оролцохоор мэдүүлэг ирүүлээд байгаа юм.

Тус тэмцээнд “Олон улсын уулын холбоо”-ноос мэргэжлийн шүүгч Надежда Лауниц, зам засагч Василий Терехин нар хүрэлцэн ирж тэмцээний зохион байгуулалтад оролцож байна. Тэд цаашид Монгол Улсад олон улсын тэмцээн зохион байгуулах нөхцөл боломжийг судлаж, шинээр ашиглалтад орсон мөсөн хананд үнэлэлт өгч, дотоодын шүүгч нарт сургалт хийх зорилготой ирсэн юм.

Манай улсын хувьд 2018 онд мөсөнд авиралтын олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг Олон улсын уулийн холбоонд гаргаад байгаа юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?