СОЛОНГОС УЛСТАЙ ХАМТАРСАН “ТЕЛЕМЕДИЦИНЫ ТӨСӨЛ” ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-01-23  

Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн уулзалтын үеэр байгуулсан Монгол, Солонгос хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа “Телемедицины төсөл”-ийн хүрээнд ЭХЭМҮТ нь ЭВХА Эмэгтэйчүүдийн их сургуулийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байна.

Энэ төслийн хамтын ажиллагааны зорилго нь анагаах ухааны дэвшилтэт технологи болох Tелецервикографийн аргыг эсийн шинжилгээтэй хавсран умайн хүзүүний хорт хавдрын урьтал эмгэг, хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх, дэвшилтэт технологийн мэдээллүүд солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, туршлага солилцоход чиглэгдэх юм.

Энэхүү төслийн нээлт болж  Эрүүл мэндийн яамны эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа, БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх хатагтай Kim Meeok, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, БНСУ-ын ЭМЯ-ны Глобаль эрүүл мэндийн албаны дэд захирал Jonah Goh нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн БНСУ-ын ЭВХА эмнэлгийн дэд захирал Yoo Kyung Ha, Орхон аймгийн БОЭТ-ийн захирал Б.Батсүх нар онлайнаар мэндчилгээ дэвшүүлж оролцлоо.

Мөн төслийн хүрээнд 2016-2017 онд нийт 3 аймгийн (Орхон, Дорнод, Ховд) Бүсийн оношилгоо эмчилгээ төвийг ЭХЭМҮТ ба Солонгос улсын ЭВХА их сургуулийн эмнэлэгтэй холбон, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр ховор, хүндэрсэн тохиолдлын оношилгоо, эмчилгээг хамтран шийдэх, эмч, мэргэжилтний дунд сургалт зохион байгуулах, шаардлагатай зарим багаж хэрэгслээр хангаж ажиллахаар төлөвлөжээ.

Төслийн дараагийн шатанд Дорнод, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг хамруулахаар ажиллаж байгаа юм байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?