ХАРЦАГА ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААНД ГАРЬД Б.ГОНЧИГДАМБА ТҮРҮҮЛЛЭЭ

2017-01-23  

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Ням гарагт Монгол бөхийн өргөөнд боллоо.

Хүндэтгэлийн барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын арслан Э.Оюунболд, Улсын гарди Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Б.Батмөнх нараар ахлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх барилдсанаас Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарди Б.Гончигдамба 8 даван түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын начин Ч.Ганзориг 7 давж үзүүрлэлээ.

Барилдааны их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн тосонцэнгэл сумын харьяат Улсын харцаг Ц.Содномдорж нар шалгарсан юм.

Харцага цолтнууудын хүндэтгэлийн барилдаанд сумын цолтой бөх багтаагүй бөгөөд улсын цолтой бөхчүүдээс нэгийн даваанд Улсын начин Д.Цогзолдорж Архангай аймгийн начин Б.Чинбатад өвдөг шороодсон юм.

Энэ өдөр Завхан аймгийн харьяат аймгийн харцага Ш.Чинтулга сайн барилдаж Улсын заан Б.Батмөнхөөр 3 даваад Г.Эрхэмбаяр аваргад өвдөг шороодсон.

Мөн бэртлийн улмаас сүүлийн үеийн барилдаануудад зодоглоогүй Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ зодоглож аймгийн харцага н.Баянмөнхөөр 3 даваад Булган аймгийн арслан Г.Ганбаатарт тахим өгсөн.

Та бүхэнд барилдааны дүйзийг танилцуулья.

Гурвын даваа

1.       Г.Эрхэмбаяр у.ав–Г.Хишигбат а.з

2.       Э.Оюунболд у.а–М.Батцэнгэл а.з

3.       Б.Гончигдамба у.г–Б.Амбасэлмаа а.з

4.       Ж.Бат-Эрдэнэ у.г–Б.Баянмөнх а.х

5.       Б.Батмөнх у.з Ш.Чинтулга а.х

6.       Ц.Содномдорж у.хЭ.Даваажаргал а.з

7.       Н.Батзаяа у.х–Д.Батсүх а.х

8.       Н.Жаргалбаяр у.х–О.Түмэн а.з

9.       Б.Бат-Өлзий у.хП.Мөнхбат а.а

10.   Х.Гантулга у.х–Б.Бадамсүрэн у.н

11.   Д.Бат-Эрдэнэ у.х–Н.Баттүвшин а.а

12.   Ж.Отгонбаяр у.н –Л.Батсайхан а.з

13.   Л.Цэрэнтогтох у.н –Н.Мустафа а.а

14.   Ду.Батбаяр у.н Г.Ганжад а.а

15.   Ч.Баянмөнх у.нЖ.Наранбаатар а.а

16.   Б.Заяамандах у.н –П.Батсүх а.а

17.   Л.Лха-Очир у.н–Б.Номиндалай а.х.а

18.   Ш.Шинэбаяр у.н Г.Ганбаатар а.а

19.   Г.Баасандорж у.н–Т.Бэгзсүрэн а.а

20.   Ч.Ганзориг у.н–Б.Серик а.а

21.   Д.Анар а.а–Б.Бат-Амгалан а.а

22.   Ц.Чимэддорж у.н –М.Бадарч а.а

23.   Ч.Хөхчирэнгэр у.н–Ө.Сүхбат а.х.а

24.   Б.Чимэдвандан у.н–Ш.Отгонтөгс а.а

25.   Ш.Мөнгөнбаатар а.х.а –Э.Ууганбаяр а.а

26.   Н.Золбоо а.х.а –Б.Даваа-Очир а.а

27.   О.Гантулга а.х.а Б.Бат-Эрдэнэ а.а

28.   Б.Суманчулуун а.а –О.Хангай а.а

Дөрвийн даваа

1.       Г.Эрхэмбаяр у.ав–Ш.Чинтулга а.х

2.       Э.Оюунболд у.а–Л.Батсайхан а.з

3.       Б.Гончигдамба у.г–Э.Ууганбаяр а.а

4.       Ж.Бат-Эрдэнэ у.г Б.Ганбаатар а.а

5.       Ц.Содномдорж у.х–Ж.Наранбаатар а.а

6.       Н.Батзаяа у.х –П.Батсүх а.а

7.       Н.Жаргалбаяр у.х–Б.Даваа-Очир а.а

8.       Б.Бат-Өлзий у.х–Н.Мустафа а.а

9.       Х.Гантулга у.х–Г.Ганжад а.а

10.   Д.Бат-Эрдэнэ у.х –Б.Бат-Эрдэнэ а.а

11.   Л.Лха-Очир у.н –О.Хангай а.а

12.   Г.Баасандорж у.н М.Бадарч а.а

13.   Ч.Ганзориг у.н–Б.Чимэдвандан у.н

14.   Д.Анар а.а Ч.Хөхчирэнгэр у.н

Тавын даваа

1.       Г.Эрхэмбаяр у.ав –Г.Ганбаатар а.а

2.       Э.Оюунболд у.а–П.Батсүх а.а

3.       Б.Гончигдамба у.г–М.Бадарч а.а

4.       Ц.Содномдорж у.х–Б.Бат-Эрдэнэ а.а

5.       Н.Жаргалбаяр у.х–О.Хангай а.а

6.       Б.Бат-Өлзий у.х –Д.Анар у.н

7.       Х.Гантулга у.х –Ч.Ганзориг у.н

Зургаагийн даваа

1.       Г.Эрхэмбаяр у.ав–гоц мөргөв

2.       Э.Оюунболд у.а –Ц.Содномдорж у.х

3.       Б.Гончигдамба у.г–Д.Анар у.н

4.       Н.Жаргалбаяр у.х –Ч.Ганзориг у.н

Долоогийн даваа

1.       Г.Эрхэмбаяр у.ав –Ч.Ганзориг у.н

2.       Б.Гончигдамба у.г–Ц.Содномдорж у.х

Наймын даваа

1.       Б.Гончигдамба у.г–Ч.Ганзориг у.н

Ингээд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарди Б.Гончигдамба 8 даван түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын начин Ч.Ганзориг 7 давж үзүүрлэлээ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?