ТАРХИНЫ ГЭМТЛИЙН МЭС ЗАСАЛД СҮҮЛИЙН ҮЕИЙН ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2017-01-23  

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь гавал тархины мэс заслын тасагтаа энэ оноос эхлэн автомат мэдрэгч бүхий цахилгаан өрөм, цахилгаан хөрөөг ашиглаж эхэлсэн байна. Энэхүү багажийг ашигласнаар тархины мэс заслын хугацааг богиносгох, гавлын ясны бүрэн бүтэн байдлыг хадгалсанаар, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар сэргэх хугацаа болон цаашид үлдэх зовиур шаналгааг багасгах ач тустай.

0-16 насны хүүхдийн тархины мэс заслын эмчилгээнд гавлын ясыг буцаан тавих боломж бүрдэж байгаа нь хүүхдийг цаашдаа гэмтэж бэртэхээс сэргийлэх, өөрийн ясаар эргүүлж нөхсөнөөр яс дахин бороолж гавлын ясны бүтэц сэргэх бүрэн боломж бүрдэж байгаа юм. Уг багажийг ашиглахаас өмнө гавлын ясыг хэсэгчлэн авч, буцаан тавих боломжгүй байсан бөгөөд өндөр өртөгт бүхий титан тороор нөхөх мэс засал хийгддэг байжээ. Харин одоо өөрийн ясыг эргүүлэн тавих болсноор эдийн засгийн хэмнэлт болон эрүүл мэнд гоо сайхны том дэвшилт  гарч байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?