"РИО-2016" ОЛИМПОД ОРОЛЦСОН ТАМИРЧДАД ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА

2017-01-23  

"Рио-2016" олимпийн наадамд оролцсон тамирчдын энгэрийн тэмдэг гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-нд боллоо.ОУОХ-ноос тамирчдад "Participant pin" буюу оролцогчийн энгэрийн тэмдэг гэж олгодог байна.

Олон улсын олимпийн хорооны хөтөлбөрийн дагуу зохион байгуулагддаг албан ёсны үйл ажиллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БСШУЯ-ны Спортын бодлогын газрын дарга С.Чинбат, БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох нар оролцлоо.

Энгэрийн тэмдэгний хувьд олимпийн бамбарын доор оролцсон олимпийн оныг сийлж, ард нь тусгай дугаар бичдэг байна.

Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалайгийн энгэрийн тэмдэг нь 186009 гэсэн дугаартай байлаа. Энэ нь Афин 1896 оноос хойш XXXI удаагийн зуны олимпод давхардсан тоогоор оролцож буй дэлхийн 186009 дэх тамирчин юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?