“БҮХ ОДОД”-ЫН ТОГЛОЛТ ИРЭХ БААСАН ГАРАГТ БУЮУ 27-НЫ ӨДӨР СПОРТЫН ТӨВ ОРДОНД БОЛНО

2017-01-24  

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн лигийн тэмцээний “Бүх одод”-ын тоглолт ирэх Баасан гарагт буюу 27-ны өдөр Спортын төв ордонд зохиогдохоор боллоо. Бүх оддын тоглолтын үеээр

• Баруун зүүн бүсийн холимог оддын тоглолт

• Үндэсний лигийн шигшээ баг - АНУ болон БНСАУ-ын легонер тамирчдын эсрэг тоглолт

• Спрайт Слэм данк

• Холын зайн шидэлтийн тэмцээн

• Ур чадварын тэмцээн

• Багийн тэмцээн зэрэг сонирхолтой тэмцээнүүд явагдах юм.

Энэ жилийн бүх оддын тоглолтын онцлог нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын шигшээ багийн тамирчид анх удаагаа оролцож байгаа юм. Шидэлтийн техникээрээ тивдээ шилдэгт тооцогддог тамирчидтай Монголын залуу тамирчид хэрхэн өрсөлддөх нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байна. “Бүх одод”ы-н тоглолтын тасалбарын үнэ 5000 төгрөгөөр борлуулагдах юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?