АВАРГУУД ХОЖИГДЛОО

2017-01-24  

“Амеркийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо”-ны (NBA) улирлын тоглолууд энэ өдрүүдэд амжилттай үргэлжилж замынхаа талыг туулаад байна. Багууд одооийн байдлаар 40-43 тоглолтыг хийгээд байгаа юм. Энэ өдөр NBA-ын талбайд нийт 9 тоглолт боллоо.

Өнгөрсөн жилийн аварга Кливланд Кавалерс лигийг амжилтаар тааруу үргэлжлүүлж буй Нью-Орлиан пэликанс багийн талбайд зочилж 124:122-оор хожигдол хүлээсэн юм. Энэ тоглолтод Пэликанс багийн Тэррэнс Жонс гайхалтай тоглолт үзүүлж 36 оноо 1 удаа самбараас бөмбөг авч багаа хожилд хөтөлсөн. Мөн багийн лидер Жрүе Холидэе үүргээ сайн гүйцэтгэж 33 оноо авч 10 удаа оновчтой дамжуулалт өгсөн. Кавалерсаас хамгаалагч Кайри Өрвинг багаа тэргүүлж 49 оноо түүсэн ч энэ нь багаа хожилд хүргэхэд хангалтгүй байсан юм. NBA-ын 3 удаагийн аварга Леброн Жемс 26 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 12 оновчтой дамжуулалтаар трибл дабл гүйцэтгэсэн юм. Аваргууд сүүлийн 5 тоглолтынхоо 4-д нь хожигдол хүлээгээд байна.

Өнгөрсөн жилийн дэд аварга Голден стэти 14 хожилтойгоор лигийн сүүл мушгиж буй Майми хит багийн талбайд зочилж 105:102-оор хожигдсон. Тоглолтод Майми хитийн Дион Уэтэрс 33 оноо авч шилдэг тоглолтыг үзүүлсэн. Голден стэтийн “Их гурвал” Стефен Карри, Клэе Томпсон, Кевин Дурант нар 20-оос дээш оноо авсан бусад нь хангалтгүй тоглож улирлын 6 дах хожигдлоо хүлээсэн юм.

NBA-ын талбайд явагдсан бусад тоглолтуудын мэдээллийн та бүхэнд хүргэе.

Вашингтон Визардс 109:99 Шарлот Хорнетс

Сан-Антонио Спүрс 112:86 Брүклин Нетс

Лос Анжелэс Клиппэрс 115:105 Атланта Хаукс

Сакраменто Кингс 109:104 Детройт Пистонс

Нью Иорк Никс 109:103 Индиана Пэсэрс

Хьюстэн Рокетс 114:127 Милауки Бакс

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?