ЭМИЙН ҮНЭ БОЛОН ХЯНАЛТ,ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2017-01-24  

ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл технологийн газраас  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, эмийн үнэ, нянгийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээ, чанар аюулгүй байдлын талаар хяналт, эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлэгийн төлөөлөлтэй хамтран нээлтэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Нянгийн тэсвэржилтийн өнөөгийн байдал ,Эмийн үнийн судалгаа ,Эмнэлгийн эмийн сан-эмийн зохистой хэрэглээ, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн үзэл баримтлалд оруулах санал авах зэрэг сэдвээр мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөв.

Нийдээ 40 гаруй мэргэжлийн байгууллагуудаас төлөөлөл оролцож харилцан санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд бүх оролцогчид төслөөс хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааны зорилго, зорилт болон эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн талаар тодорхой мэдээллүүдийг авсан юм.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?