“УНИВЕРСИАД” XXYIII НААДАМД ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧДЫГ ҮДЛЭЭ

2017-01-24  

“Бага олимп” хэмээх дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад XXYIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол  Спортын төв ордны  хурлын танхимд боллоо. Казахстаны Алматы хотод энэ сарын 29-нөөс ирэх сарын 8-ны өдрүүдэд дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадам болно. Ёслолд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан болон Монголын цана, тэшүүрийн холбооны удирдлагууд оролцож, тамирчдад амжилт хүслээ. Энэ үеэр дэд сайд Ё.Отгонбаяр тус наадамд оролцох Монголын багийн тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгсөн юм. 11 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ наадамд цанын эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар эх орноо төлөөлөн “Алтау” спортын цогцолборт хурд, хүч, ур чадвараа сорино.

Харин “Медео” цогцолборт болох тэшүүрийн эрэгтэйчүүдийн төрөлд М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, эмэгтэйчүүдийн ангилалд А.Зул өрсөлдөх юм. Тус наадамд Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, цанын дасгалжуулагчаар Ж.Халиунаа, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн ажиллах юм байна. Тамирчин, багш дасгалжуулагч, албаны хүний бүрэлдэхүүнтэй нийт  15 хүн Монголын багт орсон байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?