МОНГОЛ УЛСЫН 11 ДЭХ УДААГИЙН ДЭЭД ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ТОЙРОГ ЭХЭЛЛЭЭ

2017-01-24  

Энэ жилийн МШТХ-ны дээд лиг нь багийн төрлөөр явагдаж байгаа ба нийт 8-н баг оролцож байгаа бөгөөд 2 тойрог тоглон нийлбэр дүнгээр эхний 4-н баг шигшээ тоглолтонд оролцох эрхээ авах юм. Дээд лиг нь энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд 3 сарын 19-нд аваргаа тодруулах юм.

Нийт 8-н багийн танилцуулга.

- Бласт.

Бласт компани нь ширээний теннисны спортыг идэвхитэй дэмждэг байгууллага бөгөөд жил болгон дээд лигт өөрийн компанийн баг бүрдүүлэн оролцдог ба өнгөрсөн жилийн дээд лигийн аварга багаар шалгарсан юм. Энэ жилийн багийн бүрэлдэхүүний хувьд түлхүүр тамирчид болох Б.Билэгт, М.Дэлгэрмаа нараас гадна Улаан Үүд хотын шилдэг тамирчин Данзанов болон СМ М.Баярмаа нарыг сэлгэж хүчтэй баг бүрдүүлэн энэ жил тохиож буй компанийнхаа 10-н жилийн ойд зориулан дахин түрүүлэх зорилго тавиад байна. Энэ жилийн лигийн тэмцээнд хамгийн ач холбогдол өгч буй баг юм.

Багийн гишүүд :

Дасгалжуулагч Б.Мэргэн СМ

Б.Билэгт СМ Багийн ахлагч

Данзанов Улаан Үүд хотын тамирчин

Б.Баттөмөр 1-р зэрэг

М.Дэлгэрмаа СМ

С.Баярмаа СМ

Багийн гишүүдийн дундаж нас : 22

- "Бласт-Шинэ Од"

Бласт компанийн 2-р баг "Шинэ Од" ширээний теннисны клубын нэр дор ОУХМ Б.Содболор ахлагчтай залуу тамирчдын баг бүрэлдэхүүн анх удаа нэг баг болон оролцож байгаа ба өсөж буй туршлагатай тамирчдаар багаа бүрдүүлэн аваргын цомын төлөө өрсөлдөж байна.

Багийн гишүүд :

Дасгалжуулагч Жаргалсайхан ОУХМ

Т.Чинзориг ДМ

Б.Мөнх-Оргил ДМ

З.Анар ДМ

Б.Содболор ОУХМ Багийн ахлагч

Б.Энхжин СМ

Багийн гишүүдийн дундаж нас : 27

- Хаан Даатгал

Сүүлийн жилүүдэд Хаан Даатгал баг тасралтгүй оролцож байгаа бөгөөд амжилт нь жил ирэх тусам өсөн дээшилж буй баг бүрэлдэхүүн юм. Энэхүү багийн онцлог нь ОЧ клубын 20 шүргэж буй залуухан тамирчидаас бүрдсэн ба энэ жил мөн аваргын цомыг анх удаа авах зорилготой хүчтэй баг бүрдүүлэн өрсөлдөж байгаа юм.

Багийн гишүүд :

Дасгалжуулагч Т.Энхтөр ОУХМ

Г.Чулуудай ДМ

Б.Эгшиглэн ДМ

Э.Лхагва-Эрдэнэ ДМ

Б.Батхишиг ОУХМ Багийн ахлагч

Б.Мөнхнаран 1-р зэрэг

Багийн гишүүдийн дундаж нас : 22

- Мон Кон

Энэхүү баг нь анх удаа дээд лигт хүч үзэж байгаа бөгөөд Баянхонгор аймаг, Тэмүүлэл клуб, УБ хот, Оч клубын залуу тамирчид далгалжуулагчдаас бүрдсэн яван чангарах хүчтэй багуудын нэг юм. Мон Кон багийн зорилго анх удаа лигийн тэмцээнд оролцож байгаа ба залуу тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэх том тэмцээний туршлагатай болгох цаашлаад лигийн финалд гарах зорилготой гэж багийн дасгалжуулагч Энхбаатар онцолж хэлэв.

Багийн гишүүд :

Дасгалжуулагч Д.Энхбаатар СМ 

Д.Мөнхсайхан СМ Багийн ахлагч

Л.Мягмарсүрэн ДМ

Б.Дөлгөөн ДМ

Н.Цэндмаа ДМ
Г.Мөнхгэрэл 1-р зэрэг

Багийн гишүүдийн дундаж нас : 24

- ӨЕГ

Өег багийн хувьд мөн ширээний теннисны спортыг тууштай дэмжигч байгууллага бөгөөд жил болгон бүхий л тэмцээн уралдаанд баг бүрэлдэхүүнээ оролцуулж хүч үздэг уламжлалтай баг юм. Сүүлийн хэдэн жил үргэлж эхний 3-н байранд орж буй тогтмол амжилт үзүүлдэг багуудын нэг юм. Энэ жилийн хувьд багийн бүрэлдэхүүний хувьд эрс шинэчлэлт хийсэн бөгөөд Ё.Батдэлгэр ахлагчаас бусад бүх тамирчдаа сэлгэж амжилтын буухиагаа таслахгүй үргэлжлүүлэх зорилготой хүч үзэж буй баг юм.

Багийн гишүүд :

Дасгалжуулагч Цэндээ СМ

Ё.Батдэлгэр ДМ Багийн ахлагч

С.Оргил ДМ

Г.Алтаншагай ДМ

Ц.Оюун-Эрдэнэ СМ

Багийн гишүүдийн дундаж нас: 25

- Цэцэн гэрс

Цэцэн гэрс багийн тамирчид нь Өмнөх лигээр оролцож байсан Гранд Фин багийн ихэнхи гишүүдээс бүрдсэн баг бөгөөд өмнөх лигийн тэмцээнүүдэд багийн тодорхой гишүүд түрүүлж аварга болж байсан удаатай туршлагатай болон шинэ залуу тамирчдаас бүрдсэн шинэхэн баг юм. Энэ багийн өөр нэг онцлог нь Монголын ширээний теннисны шигшээ багийн 2 шилдэг тамирчин нэг баг болон оролцож байгаа ба аваргын цомыг шинэ багийн бүрэлдэхүүнтэй хүртэх зорилго тавин хүч үзэж байна.

Багийн гишүүд :

Дасгалжуулагч Б.Амгалан ДМ

Б.Баярмагнай ОУХМ Багийн ахлагч

Я.Бэгз ОУХМ

Тэмүүлэн Л.Баярмагнай СМ

Б.Мөнгөнцэцэг ДМ

Урантогос ДМ

Багийн гишүүдийн дундаж нас : 28

- Төмөрт-Өргөө

Энэхүү баг нь мөн л ширээний теннисны спортыг идэвхитэй дэмжлэг байгууллага бөгөөд тус багийн тамирчин Б.Эрдэнэбаяр цор ганц цалинтай тамирчин юм. Энэхүү багийн эзэн МШТХолбооны шинэхэн ерөнхийлөгч Ц.Гантулга бөгөөд мөн л шинэхэн залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн юм. Төмөрт-Өргөө баг нь 2014-2015 оны лигийн аварга баг бөгөөд энэ жил шинэ залуу тамирчид багийн амжилтыг дахин батлах зорилготой хүч үзэж байна.

Багийн гишүүд :

Дасгалжуулагч Тулга  

Б.Эрдэнэбаяр ДМ

Ж.Мөнхзориг ДМ Багийн ахлагч

Энхбаяр 1-р зэрэг

Б.Ундрам ДМ

Б.Болор-Эрдэнэ ДМ

Багийн гишүүдийн дундаж нас : 20

- Мон-Лаа

Мон-Лаа багийн хувьд мөн л ширээний теннисны спортыг идэвхитэй дэмжлэг байгууллага бөгөөд жил болгон лигийн тэмцээнд баг тамирчдаа сойдог бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн багийн гишүүддээ шинэчлэлт хийсэн ба энэ жил түлхүүр тоглогчид болох Э.Лхагвасүрэн Б.Должинзуу нараас бусад тамирчдаа мөн адил сэлгэж илүү хүчтэй баг бүрдүүлэн өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж аваргын цомыг хүртэх зорилготой хүч үзэж байна.

Багийн гишүүд :

Дасгалжуулагч С.Галбадрах ОУХМ

Э.Лхагвасүрэн ОУХМ Багийн ахлагч

Н.Энхсайхан СМ

П.Билэгжаргал 1-р зэрэг

Б.Должинзуу ДМ

Б.Индра ДМ

Багийн гишүүдийн дундаж нас : 23

Ийнхүү нийт 8-н баг хүч үзэж байгаа ба одоогийн байдлаар нэг ч хожигдолгүйгээр Мон-Лаа баг нэгдүгээр тойргыг тэргүүлж байна.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-01-24
Zochin:Delgerengui saihan medee baina... 2017-01-25
zochin:medeell taalgdlaa 2017-01-26
zochin:medeell taalgdlaa 2017-01-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?