МОНГОЛЫН БӨМБӨГТЭЙ ХОККЕЙЧИД ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА

2017-01-25  

Энэ сарын 23-нд Швед улсад нээлтээ хийсэн бөмбөгтэй хоккейн “Б” зэрэглэлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг эхний тоголтоо Украйны шигшээ багтай хийж 9:6-аар хожлоо.

Тоглолтонд тоглолтонд багийн ахлагч Тамир 2 гоол, Мурзин 2 гоол, Айсбруннер 2 гоол, Шинэбаяр 2 гоол, Родионов 1 гоол хийсэн бол Баярсайхан 1 гоолын дамжуулалт өгсөн байна.

Энэ жил манай шигшээ баг ОХУ-ын гурван легонер тамирчдаар хүчээ зузаатгаж ДАШТ-ийг зорьсон юм. Монголын багийн “Б” хэсгийг одоогийн байлаар 3 оноотой 7 гоол оруулсан амжилтаар тэргүүлж байгаа бол манай шигшээ баг удаалж байна.

Өнгөрсөн жилийн бөмбөгтэй хоккейн Дэлхийн аваргад Украйны багтай хэсгийн тоглолтонд таарч 2:1-ээр ялж байсан ч хүрэл медалийн төлөөх хариуцлагатай тоглолтонд 6:5-аар хожигдож харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүлж байсан билээ. Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо хоёрдугаар сарын 25-нд Японы багтай хийнэ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?