СҮХБААТАР, ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАГУУД ХОЖИЛ АВЛАА

2017-01-26  

“21 аймгийн цом” лигийн тэмцээний улирлын тоглолтууд өндөрлөж энэ өдрүүдэд хасагдах шатны тоглолтууд “Спортын төв ордон”-д яюагдаж байна. Энэ өдрийн эхний тоглолт Play off-д зүүн бүсийн хоёрдугаар байраар шалгарсан А.Алтан-Очир дасгалжуулагчтай Сүхбаатар аймаг болон гуравдугаар байраар шалгарсан Дундговь аймгийн багуудын хооронд болсон юм.

Дундговь аймгийн багаас Г.Анар, Браун, Жэмс нар гайхалтай тоглолт үзүүлж төгсгөлийн 2 минут хүртэл 15 оноогоор хожиж байсан ч Сүхбаатар аймгийн багийн бүтэн талбайн хамгаалалт үр дүнгээ өгч үндсэн цаг 98:98-аар тэнцүү өндөрлөсөн юм. Тоглолтын нэмэлт цагт Дундговь аймгийн түлхүүр тоглогч Брауны алдаа 6 болж тоглолтыг чөлөөлснөөр багтаа том гарз учруулж улмаар Сүхбаатар аймгийн баг 105:106-аар буулгаж авсан.

Тоглолтын шилдгээр Сүхбаатар аймгийн хамгаалан тоглогч Карл Блэр 29 оноо, 8 удаа самбараас бөмбөг авч тодорсон юм. Ингэснээр Сүхбаатар аймгийн баг цуврал тоглолтыг 2:0 ээр тэргүүлж эхэллээ. Түрүүлж гурав хожсон баг нь цааш шалгарч бүсийн аваргын төлөө өрсөлдөнө.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?