ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ҮР АШГИЙГ САЙЖРУУЛНА

2017-01-26  

Эрүүл мэндийн яамны Эм үйлдвэрлэл технологийн газрын Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтэс, Азийн хөгжлийн банкны “Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” техникийн туслалцааны төслийн баг хамтран “Чадавх бэхжүүлэх мэдээлэл солилцох” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр  хооронд зохион байгууллаа.

Уг уулзалт хэлэлцүүлэгт Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, ТӨБЗГ-ын ХААХ, МХЕГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-ийн Эмзүй, биоанагаахын сургууль, Азийн хөгжлийн банкны “Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” техникийн туслалцааны төслийн гадаад болон дотоодын зөвлөхүүд,  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийслэлийн ЭМГ, Төв аймгийн ЭМГ төлөөллүүд оролцлоо.

Энэ уулзалтаар эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулахад олон улсын туршлага, манай орны нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааны гарын авлагын төслийг танилцуулж, манай улсын нөхцөл байдалд нийцүүлэн эцэслэн боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулав гэж эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

           

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?