ХҮҮХДИЙН НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ОНЦГОЙ АНХААРНА

2017-01-26  

“Хүүхдийн нүдний эрүүл мэндийн тандалтын журам” батлагдаж, хүүхдийн нүдний эрүүл мэндтэй холбоотой тандалтын мэдээллийг цуглуулах, дамжуулах, нэгтгэх, эргэн мэдээлэх, дүн шинжилгээ хийх ажлыг үндэсний түвшинд зохион байгуулж, эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах зорилгоор “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн  тандалтын мэдээллийн маягт”-ын дагуу ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанд онлайнаар мэдээлэл авах болсон.

Уг тушаалын хэрэгжилтийг эхлүүлэхээр ЭМЯ, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Нүдний мэс заслын тасаг, ORBIS хамтран “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн тандалтын тогтолцооны журмын танилцуулга, программ хангамжийн сургалт”-ыг 1 сарын 24-27-ны өдрүүдэд танхимын болон онлайн гэсэн 2 үе шаттай зохион байгуулж байна.

Сургалтыг нээж ЭМЯ-ны Нүдний мэргэжлийн салбар зөвлөлийн дарга М.Уранчимэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд, ОРБИС төслийн зохицуулагч нар үг хэлэн, Улаанбаатар хотын дүүргийн ЭМТ-үүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нүдний эмч, сувилагч бүхий 80 хүн хүрэлцэн ирж, 21 аймгийн нүдний эмч, сувилагч, өрх, сум, сургуулийн эмч нар онлайнаар оролцож “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн мэдээллийн программ хангамж”-тай танилцан, дадлага ажил хийлээ.

Сургалтанд оролцогсод хүүхдийн нүдний эрүүл мэндийн тандалтын журмын талаар ойлголт авч, ЭМС-ын А/187 тоот тушаалаар батлагдсан хүүхдийн нүдний өвчлөлийн тандалтын мэдээ, мэдээллийн маягтыг бөглөх аргачлал, програм хангамжийг ашиглахад суралцаж, хүүхдийн нүдний эрүүл мэндийн мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээлж хэвших юм. 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?