ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАГ ХОЖИЖ ЦУВРАЛЫН ХАРЬЦААГ 1:1 БОЛГОЖ ТЭНЦҮҮЛЛЭЭ

2017-01-26  

Хоёр дах тоглолт Баруун бүсийг тэргүүлж Play off-д нэгдүгээр байраар шалгарсан Ховд аймгийн баг Хөвсгөл аймгийн багтай өрсөлдсөн. Тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөнтэй болж Хөвсгөл аймгийн багаас Э.Энхтайвны ээлж дараалласан холын зайн шидэлтүүд байндаа тусч, холбогч Чой ру ри багийнхнаа довтолгоог найруулж байсан.

Харин Ховд аймгийн баг тоглолтын турш самбарын тоглогчид болох Болортулга, Манжаа нарыг түлхүү ашиглаж тоглосон. Энэ тоглолтод Ховд аймгийн багаас шилдэг “мэргэн бууч” Ц.Азбаяр, Золзаяа нарын тоглолт хангалтгүй байснаар үндсэн цагт 102:97-оор Хөвсгөл аймгийн баг хожиж цувралын харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. Тоглолтын шилдгээр Хөвсгөл аймгийн багийн тамирчин Энхтайван 24 оноо авч багаа тэргүүлснээр шалгарсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?