МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ХОЁРДОХ ХОЖЛОО АВЛАА

2017-01-26  

Швед улсад үргэлжилж буй бөмбөгтэй хоккейн “Б” зэрэглэлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын шигшээ баг хэсгийн 2 дах ялалтаа авлаа.

Монголын баг өнөөдөр Японы багийг 10:2-оор “бут ниргэсэн” юм. Энэ өдөр манай түлхүүр тоглогчид болох легионерууд үүргээ сайн гүйцэтгэж “гоолын бороо” оруулсан. Тоглолтонд Роман Мурзин 3 гоол, Максим Айнсбруннер 2 гоол, Игорь Родионов 2 гоол, Болдбаяр 1 гоол, Шинэбаяр 1 гоол, багийн ахлагч Тамир 1 гоол хийжээ.

Өмнө нь Монголын шигшээ баг Японд 2 удаа хожигдоод байсан бол энэ хариугаа чанга авсан . Ийнхүү манай шигшээ баг хэсэгтээ 4 оноотой болж одоогийн байдлаар хэсгээ тэргүүлж байна. Энэ хэсгийн нөгөө тоглолтод Украйны баг Унгарыг хожсон тохиолдолд Монголын баг хэсгээс тэргүүн байраар шалгарах боломжтой юм.

Ингэснээр хасагдах шатанд “А” хэсгийн дөрөвдүгээр байраар шалгарах магадлал өндөр Эстоний багтай тоглох юм. Манай шигшээ баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо 21:00 цагаас Унгарын багтай хийнэ. Унгарын шигшээтэй манай баг өмнө нь 5 удаа тоглож 2 хожиж 3 удаа хожигдож байсан.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?