МОНГОЛЫН БӨМБӨГТЭЙ ХОККЕЙН ШИГШЭЭ БАГ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЛЭЭ

2017-01-27  

Швед Улсад үргэлжилж буй бөмбөгтэй хоккейн “Б” зэрэглэлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг 3 тоглолт хийж 3 хожиж хэсгээ тэргүүллээ.

Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо хүчтэй өрсөлдөгч Унгарын шигшээ багтай хийж 9-5-аар хожсон юм. Тогололтонд Монголын багийн легонер тамирчид үүргээ хангалттай сайн биелүүлж Роман Мурзин 4 гоол, Максим Айсбруннер 3 гоол, Игорь Родионов 1 гоол, Тамир 1 гоол хийлээ.

Монголын шигшээ баг өнөөдөр хожсоноор “Б” хэсгийн аварга болж “А” хэсгийн дөрөвдүгээр байраар шалгарсан багтай хасагдах шатны тоглолтоо хийх болно. Одоогийн байдлаар “А” хэсгийн тоглолтууд явагдаж дуусаагүй байгаа бөгөөд дөрөвдүгээр байраар Голландын шигшээ баг шалгарах магадлал өндөр байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Монголын шигшээ баг түрүүлж чадвал ирэх жилийн ДАШТ-д “А” ангиллалд өрсөлдөх боломж нээгдэнэ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?