ЗҮҮН АЗИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АШТ УЛААНБААТАРТ БОЛНО

2017-01-27  

Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах II тэмцээн Улаанбаатар хотод болно. Тэмцээн 2017 оны зургадугаар сарын 17-26-нд Улаанбаатар хотноо Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулахаар болсон байна.

Өнгөрсөн онд Азийн шатрын холбооноос энэхүү тэмцээнийг  зохион байгуулах эрхийг Монголын шатрын холбоонд олгохоо албан ёсоор мэдэгдсэн юм.

Азийн шатрын холбооны гишүүн дөрвөн холбоо энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж Монголын шатрын холбоо ийнхүү шалгарсан юм. Сүүлийн 10 гаруй жилд Монголын өсвөрийн шатарчид тив, дэлхий, олон улсын тэмцээнээс удаа дараалан олон арван алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн өндөр амжилтын эзэд болсон билээ.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?