ЛЕГОНЕРУУДЫН БАГ ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭГ ХОЖЛОО

2017-01-28  

Монголын Үгдэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “21 аймгийн супер лиг”-ийн “Бүх оддын тогллолт” Спортын төв ордонд эхэллээ.

Бүх оддын тоглолтын эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг АНУ болон БНАСУ-ын легонеруудын багтай халз тоглолт хийсэн. Монголын залуучуудын шигшээ багт “Хэнтий ЭБЭГ” багийн О.Эрдэнэцогт, “Ховд Алтай аргал” багийн Болдбаатар, Манжаа, “Сүхбаатар Альяанс Тех” багийн А.Сүхбат, Дамдинсүрэн, “Увс нуур” багийн Б.Болд, Т.Мэндбаяр нарын шилдэг залуус дуудагдаж тоглосон.

Тоглолтын эхэнд Роберт Төрнер, Браун нарын ээлж дараалласан довтолгоонууд амжилттай болж легонеруудын баг нэгдүгээр үед тасархай тэргүүлсэн. Тоглолтын хоёрдугаар үед залуучуудын шигшээ багийн тоглолт илт сэргэж О.Эрдэнэцогт, Б.Болдбаатар нар гайхалтай тоглолтыг үзүүлж энэ үед оноог тэнцүүлж чадсан. Гэсэн ч сүүлийн хагаст АНУ болон БНАСУ-ын тамирчид бага зэрэг илүү тоглолтыг үзүүлж үндсэн цагт 113:108-аар ялалтыг авсан юм.

Энэ өдрийн үнэ цэнтэй тоглогчоор “Архангай Алтан дорнодын дайчид” багийн хамгаалагч Роберт Төрнэр шалгарсан юм. Энэ өдөр багууд 3 онооны багийн шидэлтийн тэмцээн зохиогдож Монголын багаас Болд, Ариунболд, Батзолбоо, АНУ-аас Роберт Төрнэр, Аллан Томс, Карл Блер, БНАСУын багаас Ким Чон Ил, Ким Чол Мёон, Чой Ру Ри нар оролцож 36 оноо авч түрүүлсэн бол Монголын баг 35 оноогоор удаалсан юм. Мөн ур чадварын тэмцээн холбогч болон төвийн тоглогчдын хооронд зохиогдоход “Эрдэнэт Икон” багийн Син Кюм Бёол аваргаар тодорсон.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
z:Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?