ИВАН ЯРИГАНЫ НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНЭЭС 3 МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА

2017-01-28  

ОХУ-ын Красноярск хотноо нээлтээ хийсэн алдарт бөх Иван Яриганы нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээний эхний өдрийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 57кг, 74кг, эмэгтэйчүүдийн 48кг, 58кг, 60кг, 69кг-ийн жингийн барилдаанууд явагдсан.

58 кг-ын жинд “Хилчин”-ий Э.Гантуяа эхний тойрогт МУГТ С.Цэрэнчимэдийг цэвэр ялаад, хоёрдугаар тойрогт эзэн орны Ходижат Муртазалиеваг 10:0 онооны харьцаагаар ялсан ч хагас шигшээ барилдаанд Киргизистаны Айсулу Туныбековад цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө ОХУ-ын Мария Матушенког 7:0 хожсон юм.

60 кг-ын жинд “Хилчин”-ий З.Болортунгалаг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт О.Оюунтуяаг 7:4 онооны харьцаагаар хожсон. Гуравдугаар тойрогт ОХУ-ын бөх Динара Соликоваг цэвэр ялаад хагас шигшээ барилдаанд ОХУ-ын бөх Юлия Пронцевичид 0:7 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Тэрээр хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Элиссон Маркензи Рагантай барилдаж цэвэр ялагдаж энэ удаа медальд хүрч чадсангүй. Энэ жинд хүч үзсэн нөгөө бөх ОУХМ Б.Шоовдор хоёрдугаар тойрогт ОХУ-ын Светлана Липатоваг 6:2 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Японы бөх Кацуки Сакагамид 0:10 онооны харьцаагаар ялагдаж дагах тойргийн барилдаанд ОХУ-ын Назира Аманзоловаг 5:0 онооны харьцаагаар хожиж медалийн төлөө хариуцлагтай барилдаанд Буриадын Жаргалма Цыреновад 0:5 онооны харьцаагаар дийлджээ.

69 кг-ын жинд барилдсан МУГТ О.Насанбурмаа эхний тойрогт ОХУ-н бөх Юлия Максимоваг 6:0-ээр, удаах тойрогт нутан нэгт Ш.Түмэнцэгийг 8:3 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Ксения Бураковаг цэвэр ялж аваргын төлөөх барилдаанд АНУ-ын Тамира Менсахтайд 4:8 онооны харьцаагаар хожигдож мөнгөн медаль хүртсэн. МУГТ О.Насанбурмаа Яриганы нэрэмжит тэмцээний алт, хошой мөнгө, хүрэл медальтай бөх боллоо.

Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт ОХУ-ын Анастасия Братчиковаг цэвэр ялж хоёрдугаар тойрогт МУГТ О.Насанбурмаад 3:8 онооны харьцаагаар хожигдож дагах тойрогт Юлия Максимоваг 10:0 ээр цэвэр ялж хүрэл медалийн төлөө барилдаанд ОХУ-ын Ксения Бураковаг 12:5-аар хожсон. Ийнхүү Ш.Түмэнцэцэг энэ тэмцээнээс гурав дах хүрэл медалиа авч байна.

Тэмцээний эхний өдрийн дүн 57 кг

1. Заур Угуев /ОХУ/

2. Артём Гебеков /ОХУ/

3. Нариман Испарилов /ОХУ/

3. Зелимхан Абакаров /ОХУ/

74 кг

1. Ахмед Гаджимагомедов /ОХУ/

2. Ацамаз Санакоев /ОХУ/

3. Радик Валиев /ОХУ/

3. Кахабер Хубежты /ОХУ/

Эмэгтэй чөлөөт бөх 48 кг

1. Юу Сусаки /Япон/

2. Дарья Лексина /ОХУ/

3. Милана Дадашева /ОХУ/

3. Миглена Селишка /Болгар/

58 кг

1. Айсулуу Туныбекова /Киргиз/

2. Вероника Чумикова /ОХУ/

3. Энхбатын Гантуяа /“Хилчин” спорт хороо/

3. Акиа Ханая /Япон/

60 кг

1. Кацуки Сакагами /Япон/

2. Юлия Пронцевич /ОХУ/

3. Жаргалма Цыренова /ОХУ/

3. Элиссон Раган /АНУ/

69 кг

1. Тамира Менсах /АНУ/

2. Очирбатын Насанбурмаа /“Алтай констракш” компани/

3. Элис Маналова /Азербайжан/

3. Шархүүгийн Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?