ИВАН ЯРЫГИНЫ ТЭМЦЭЭНД П.ОРХОН ДАХИАД ТҮРҮҮЛЛЭЭ

2017-01-30  

ОХУ-ын шилдэг тамирчин Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн Кроснаярск хотноо амжилттай үргэлжилж байна. Тэмцээний хоёрдах өдөр Монголын тамирчид өндөр амжилт үзүүлж 63 кг-д “Алдар” ОУХМ П.Орхон, 73 кг-д Уртнасан нар алтан медаль хүртсэн.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт ОХУ-н бөх Наталья Малышеваг 10:0, хоёрдугаар тойрогт нутаг нэгт Э.Сумьяаг 10:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд эзэн орны бөх Оршуш Стальвираг 5:2 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Аваргын төлөө Японы бөх Маю Мукаидатай барилдаж 0:5 харьцаагаар хожигдож мөнгөн медаль зүүсэн. Энэ жинд өнгөрсөн оны улсын аварга “Алдар” спорт хорооны залуу тамирчин Г.Отгонжаргал өрсөлдөж нэгдүгээр тойрогт гоц мөргөж удаах тойрогт Н.Лхагвадуламыг цэвэр ялаад гуравдугаар тойрогт ОХУ-н бөх Любовь Сальниковад 4:12 онооны харьцаагаар хожигдож байсан ч гарыг нь хавчиж эргээд цэвэр ялсан. Хагас шигшээ барилдаанд Японы бөх Маю Мукаидад оноогоор цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө ОХУ-н Екатерина Полещуктай өрсөлдөж 5:7-оор хожигдсон юм.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумьяа эхлээд гоц мөргөж, хоёрдугаар спортын мастер Б.Хатантуулыг 11:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт Д.Отгонцэцэгт 0:10 онооны харьцаагаар хожигдсон. Дагах тойрогт ОХУ-н Наталья Малышеваг ялж хүрэл медалийн төлөө Оршуш Стальвиратай барилдаж 11:1-ээр оноогоор цэвэр хожсон. Энэ медаль Э.Сумьяагийн “Алтан гранпри”-аас хүртэж буй гуравдах хүрэл медаль нь болж байна.

55 кг-ын жинд “Хасу Мегават” клубийн тамирчин А.Батцэцэг нэгдүгээр тойрогт Киргизын бөх Бекмет Нурланбекзуг 11:0, хоёрдугаар тойрогт ОХУ-н Александра Ниценког 10:0, гуравдугаар тойрогт ОХУ-н Нина Менкеноваг 10:4 онооны харьцаагаар хожсон. Хагас шигшээ барилдаанд Японы бөх Сае Нанжод 2:8 онооны харьцаагаар дийлдэж, хүрэл медалийн төлөө барилдаанд Э.Даваачимэгийг 2:1 онооны харьцаагаар ялсан юм.

63 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин энэ жилийн улсын аварга П.Орхон хоёрдугаар тойрогт ОХУ-н Анна Щербаковаг 15:4 онооны харьцаагаар цэвэр ялсан. Хагас шигшээ барилдаанд Японы бөх Аяка Итог 10:0 онооны харьцаагаар мөн цэвэр хожиж, аваргын төлөө эзэн орны Инна Тражуковагтай хүнд барилдаан хийж 7:6-р хожсон. Өнгөрсөн жил П.Орхон энэ тэмцээнд Японы домогт бөх Ичог ялж түрүүлж байсан билээ.

75 кг-ын жинд Г.Уртнасан хоёрдугаар тойрогт Киргизийн бөх Айпери Медет Кузуг 7:2 онооны харьцаагаар ялаад хагас шигшээ барилдаанд нутаг нэгт Ц.Баярзаяаг 10:3 онооны харьцаагаар хожсон. Тэрээр алтан медалийн төлөө ОХУ-н Алена Стародубцеваг 11:7 онооны харьцаагаар ялсан юм. Энэ нь түүний үзүүлсэн анхны том амжилт болж байна. “Хасу Мегават” клубийн тамирчин Ц.Баярзаяа хоёрдугаар тойрогт Казахстаны Ирина Казулинаг 10:0-ээр оноогоор цэвэр ялж хагас шигшээ барилдаанд Г.Уртнасанд 3:10 онооны харьцаагаар хожигдсон. Хүрэл медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Киргизийн бөх Айпери Медет Кузуг цэвэр ялсан байна.

Эрэгтэй 125 кг-ын жинд ОУХМ Н.Золбоо зодоглож нэгдүгээр тойрогт ОХУ-ын Виталий Голоевийг 5:0 онооны харьцаагаар “машиндаж”, хоёрдугаар тойрогт ОХУ-н Анзор Болтукаевт 1:3-ээр ялагдсан. Дагах тойрогт ОХУ-н Адлан Ибрагимовыг 3:1 онооны харьцаагаар хожоод хүрэл медалийн төлөө барилдаанд Ираны тамирчин Сейдреза Моусавикатай 2:2 онооны харьцаагаар тэнцэж, сүүлд оноо авснаараа ялалт байгууллаа.

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?