БӨМБӨГТЭЙ ХОККЕЙН ШИГШЭЭ БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-01-30  

Бөмбөгтэй хоккейн “Б” зэрэглэлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Шведийн Тролхаттан хотод болж өндөрлөлөө. Монгол Улсын шигшээ хүрэл медалийн төлөө Японы багтай өрсөлдөж 6:5-аар хожиж хүрэл медаль хүртлээ.

Энэ тэмцээний алтан медалийг Канадын баг хүртэж ирэх жил “А” ангилалд дэвшиж өрсөлдөхөөр болсон юм. Унгарын баг хагас шигшээ тоглолтод Японы багийг хожиж мөнгөн медаль хүртсэн. Монголын шигшээ баг Япон, Унгар, Украйны багтай “А” хэсэгт орж тэргүүлж гарсан юм. Хасагдах шатанд Голландыг 6-2 харьцаагаар хожсон ч хагас шигшээ тоглолтод Канадын багт 4:3-аар харамсалтай хожигдсон.

Энэ жилийн тухайд манай шигшээ баг ОХУ-ын гурван легионер тамирчнаар хүчээ зузаатган оролцсон нь үр дүнгээ өгч хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн жилийн ДАШТ-нд Монголын баг хүрэл медалийн төлөө Украйны багтай хүнд тоглолт хийж 2:1-ээр хожигдож “ганзага хоосон” ирж байсан юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?