ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АЧААЛАЛ БУУРЧ, ӨВЧТӨНИЙ ТОО ЭРС ЦӨӨРЧЭЭ

2017-01-30  

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан амьсгалын замын цочмог халдвар эрс нэмэгдэж, нийслэлийн эмнэлгүүд өндөр ачаалалтай ажиллаж байсан нь саяхан. Тэгвэл энэ сарын 25-нд хийсэн тандалтын мэдээллээс үзвэл, амьсгалын замын цочмог халдварын тархалт 7,5 болтлоо буурч, эмнэлгүүдийн ачаалал тэр хэрээр багассан үзүүлэлт гараад байгаа.

Гэвч зарим цахим групп, сайн дурын холбооноос нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ачаалал өндөр хэвээр, орны тоо хүрэлцэхгүйн улмаас өвчтөнүүд 2-3 хоног коридорт хүлээж байгаа гэх ташаа ойлголтыг олон нийтэд түгээх болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газраас эдгээр эмнэлгийн удирдлагуудтай холбогдож, албан ёсны тодруулга авснаа энд хүргэж байна.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Манайх хүүхдийн 165 ортой. Өнөөдрийн байдлаар 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Амьсгалын замын цочмог халдварын тархалт сүүлийн үед багасч, эмнэлгийн ачаалал нэлээд буурсан.

Ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдсэн ид ачаалалтай үед хоногт 300 гаруй хүүхэд хүлээж авдаг байсан бол, сүүлийн 10 өдрийн байдлаар хоногт 45-60 хүүхэд хүлээн авч байна. Тиймээс эмнэлэгт нэмэлтээр ажиллуулж байсан эмч, сувилагчдаа эргүүлэн татаж, хэвийн горимоор ажиллаж байгаа” хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

Харин Баянзүрх эмнэлгийн ерөнхий эмч Л.Баярцэцэг “Сүүлийн 14 хоногийн байдлаар, ханиад томууны дэгдэлт эрс буурсан нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт болон хоног нэмж сунгасны үр дүн гэж үзэж байгаа.

Манай эмнэлгийн хувьд хүүхдийн 130 ортой. Өнөөдрийн байдлаар, 120 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Хүлээн авах тасгаар хоногт 50-60 хүүхэд үйлчлүүлж байгаагаас 20-иод нь хэвтэн эмчлүүлдэг. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас манай дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэт төвлөрлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн ажлууд нь чухал ач холбогдолтой байлаа.

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тус дүүргийн долоон хороо, Батлан хамгаалах, хууль сахиулагчдын эмнэлэгт таван хороог хуваарилж өгснөөр манай эмнэлгийн ачаалал эрс буурсан” гэж нөхцөл байдлын тухай мэдээлэл өгсөн юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?